• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48824.7

( 311.87 0.64% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48824.7 311.87
MSE A Индекс 18957.01 0
MSE B Индекс 14341.15 0

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДӨР ЯВАГДАНА

2025-10-24 16:07:32

Засгийн газрын хямдруулалттай 52 долоо хоног, купонтой 3 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгож, нийт 8.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

10-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-24 15:32:10

Энэ өдөр нийт 22,517,580,598 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ХӨВСГӨЛ АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-10-24 14:53:35

“Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг Хөвсгөл аймагт зохион байгуулагдсанаар Төвийн бүсийн иргэдийг мэдээллээр хангах ажил ийнхүү өндөрлөж байна.

Мэдээ мэдээлэл

“ЭТТ БОНД”-ЫН 2-Р ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2021-08-25 09:21:21

Монгол Улсын Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд “Эрдэнэс тавантолгой” ХК нь стратегийн ач холбогдол бүхий төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалт зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр өөрийн орлогоор баталгаажсан 2 их наяд төгрөг хүртэлх үнийн дүнтэй төгрөг, ам.долларын "ЭТТ бонд"-ыг 3 транч буюу үе шаттайгаар гаргахаар Монголын хөрөнгийн биржид бүртгүүлсэн бөгөөд эхний транчийн өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжаа 2021 оны 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 09-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, хоёрдогч зах зээлд идэвхтэй арилжигдаж байгаа билээ. 

Хоёрдахь транчийн хүрээнд 3 жилийн хугацаатай, жилийн 10 хувийн хүүтэй төгрөгөөр илэрхийлэгдсэн болон 2 жилийн хугацаатай жилийн 5.8 хувийн хүүтэй ам.доллараар илэрхийлэгдсэн, нийт 200 сая хүртэлх ам.доллартай тэнцэх үнийн дүн бүхий өрийн хэрэгслийг олон нийтэд санал болгож, анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2021 оны 8 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд хүлээн авснаар арилжааг амжилттай зохион байгууллаа.

Тус анхдагч зах зээлийн арилжаанд: 

  • 264 хөрөнгө оруулагчаас 1,644,711 ширхэг төгрөгөөр илэрхийлэгдсэн өрийн хэрэгсэл буюу 164,471,100,000 төгрөгийн үнийн дүн бүхий захиалга,
  • 255 хөрөнгө оруулагчаас 133,199  ширхэг ам.доллараар илэрхийлэгдсэн өрийн хэрэгсэл буюу 13,319,900 ам.долларын үнийн дүн бүхий өрийн хэрэгсэл худалдан авах  захиалгыг тус тус ирүүллээ.

2-р транчид оролцох хүсэлтээ илэрхийлсэн гадаадын хөрөнгө оруулагчдын данс нээх, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг хийгдэх болон бусад бэлтгэл ажилтай холбоотойгоор тус транчийн үлдэгдэл үнэт цаасны захиалгыг 2021 оны 9 дүгээр сарын 24-ны дотор багтаан хүлээн авч, анхдагч зах зээлд арилжих тухай хүсэлтийг үнэт цаас гаргагчийн зүгээс ирүүлсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ