• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

53608.75

( 380.85 0.72% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 53608.75 380.85
MSE A Индекс 20460.92 108.58
MSE B Индекс 14064.88 -25.57

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-23 16:36:11

Энэ өдөр нийт 92,459,794,537 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА

2025-12-23 15:01:31

Бирж нь “Богино хугацаанд их ашиг олох боломжтой” гэх агуулга бүхий аливаа мэдээллийг шийдвэр гаргахаасаа өмнө нягтлах, тухайн платформ нь хөрөнгийн зах зээлд албан ёсны үйл ажиллагаа явуулах эрхтэй байгууллагынх мөн эсэхийг баталгаажуулахыг зөвлөж байна.

ЗГДҮЦ-НЫ ҮНДСЭН ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЭЛ

2025-12-23 11:56:07

Бирж нь 1311 кодтой Засгийн газрын богино хугацаат, хямдруулалттай дотоод үнэт цаасыг 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр олон нийтэд санал болгон арилжсан бөгөөд тус өрийн хэрэгслийн хугацаа дуусаж, төлбөр төлөгдсөн тул биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Мэдээ мэдээлэл

БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУД ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛНА

2021-07-27 02:49:01

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь бүртгэлтэй хувьцаат компаниудын мэдээллийн ил тод, нээлттэй байдал, үүргийн хэрэгжилт, компанийн засаглалын кодексын хэрэгжилтийг хангуулах зорилгоор бүртгэлтэй компаниудын хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг олон нийтэд нээлттэй илтгэл хэлбэрээр танилцуулах ажлыг 6 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна. 

Энэхүү үйл ажиллагаанд оролцох сонирхлоо илэрхийлсэн компаниуд дараах урьдчилсан хуваарийн дагуу тайлангаа танилцуулахаар боллоо. Үүнд: 

Компанийн нэр 

Хуваарьт өдөр

Цаг 

1

"Ард Даатгал" ХК 

2021.07.27

11:00

2

"Бодь Даатгал" ХК 

14:00

3

"Ай Түүлс" ХК

2021.07.28

11:00

4

"Таван толгой" ХК

12:00

5

"Мандал Даатгал" ХК

14:00

6

"Үндэсний хувьчлалын сан ХХОС" ХХК 

15:00

7

"Ард Кредит" ХК 

2021.07.29

14:00

8

"Талх чихэр" ХК

15:00

9

"Ард Санхүүгийн Нэгдэл" ХК 

2021.07.30

15:00

10

"АПУ" ХК

2021.08.02

11:00

11

"Монгол Базальт" ХК

12:00

12

"Монгол Шуудан" ХК

14:00

13

"Инвескор ББСБ" ХК

15:00

14

"Сүү" ХК

16:00

15

"ЛендМН ББСБ" ХК

2021.08.03

11:00

16

"Мик Холдинг" ХК

12:00

17

"Дархан Нэхий" ХК

14:00

18

"Говь" ХК

15:00

19

"Монос Хүнс" ХК

16:00

20

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн

2021.08.17

14:00

(Бусад компаниудаас тайлангаа танилцуулах өдөр болон цагийг баталгаажуулан ирүүлсэн тухай бүр бид мэдээллийг нэмж оруулах болно)

Энэ удаагийн арга хэмжээг COVID-19 цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулах тул нийт мэргэжлийн байгууллагын шинжээчид болон иргэд, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчид тус арга хэмжээг Монголын хөрөнгийн биржийн фэйсбүүк хуудас болох https://www.facebook.com/mongolianstockexchange хаягаар дамжуулан шууд бичлэг буюу live хэлбэрээр хүлээн авч, сонирхсон асуултаа цахим хэлбэрээр тавих боломжтой юм. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ