IPO

Индекс

39420.65

( -92.88 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 39420.65 -92.88
MSE A Индекс 13879 -25.85
MSE B Индекс 12080.01 -99.81

Мэдээ мэдээлэл

"ЛЭНДМН БОНД” МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР АМЖИЛТТАЙ АРИЛЖИГДЛАА

2021-11-29 09:37:57

Анхдагч зах зээлийн арилжаанд нийт 44 иргэн, аж ахуйн нэгж оролцож нийт 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүллээ.

"БОГД БАНК" ХХК-ИЙН ШИНЭЭР ГАРГАЖ БУЙ ХУВЬЦААНЫ ХУВААРИЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

2021-11-29 09:22:14

Шинээр гаргаж буй үнэт цаасны 70 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх 30 хувийг олон нийтэд хуваарилна.

11-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-11-29 06:32:16

Өнөөдрийн арилжаагаар 1,669,718 ширхэг үнэт цаасыг нийт 410,531,063.06 төгрөгөөр арилжаалсан байна.

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР БОНД"-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ХУВААРИЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

2021-06-08 10:17:29

“Инвескор ББСБ” ХК-ийн нийтэд санал болгон гарган арилжаалах 20 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүн бүхий "Инвескор Бонд" өрийн хэрэгслийн нэгдүгээр транч болох нийт 8,000,0000,000 төгрөг хүртэлх үнийн дүн бүхий, 13 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай, 6 сар тутамд хүү төлөгдөх өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг 2021 оны 6-р сарын 14-ний өдрөөс 2021 оны 6-р сарын 16-ны өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд МХБ-ийн “Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам”-ын 10 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон үнийн аргаар явуулахаар болсон байна.

Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны хуваарилалтын төлөвлөгөөний дагуу 50 хүртэл хувьтай тэнцэх 40,000 ширхэг буюу 4,000,000,000 төгрөг хүртэлх үнийн дүнтэй үнэт цаасыг стратегийн хөрөнгө оруулагчдад хуваарилах бол стратегийн хөрөнгө оруулагчдад хуваарилагдаагүй үлдсэн үнэт цаасыг олон нийтэд хуваарилна.

Мөн олон нийтэд хуваарилах үнэт цаасны худалдан авах захиалга нь 10,000,000 төгрөг буюу 100 ширхэг болон түүнээс бага дүнтэй байх тохиолдолд бүрэн биелэх нөхцөлтэй байна. Олон нийтийн худалдан авах захиалгын тоо ширхэг нь санал болгосон дүнгээс давсан тохиолдолд хөрөнгө оруулагчийн 100 ширхэг үнэт цааснаас давсан үнэт цаасны захиалгыг хувь тэнцүүлэх аргыг ашиглан  хуваарилалт хийнэ.

Андеррайтерийн компаниас ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөг Энд дарж үзнэ үү.

Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ