• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43114.13

( -221.15 -0.51% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43114.13 -221.15
MSE A Индекс 16940.84 -123.35
MSE B Индекс 12060.12 -45.23

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-25 17:25:50

Энэ өдөр нийт 452,261,631,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2021-04-16 13:23:05

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 16-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт  358,883,200,026.66 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:

Нийт 68 компанийн 8,479,880 ширхэг хувьцаа 7,577,220,499.25 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Симбол Үнэт цаасны нэр Ширхэг  Үнийн дүн
1  AARD   АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ            592,785          6,006,545,405
2  ADB   АРД КРЕДИТ ББСБ ХК         1,486,262             371,343,105
3  MNDL   МАНДАЛ ДААТГАЛ         3,253,488             238,734,317
4  GOV   ГОВЬ         1,001,139             235,966,761
5  APU   АПУ            297,818             215,242,642
6  INV   Инвескор ББСБ              59,137             171,038,121
7  XOC   ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН            550,368             167,979,527
8  AIC   АРД ДААТГАЛ ХК              98,058             136,190,614
9  TUM   ТҮМЭН ШУВУУТ            113,414               24,184,420
10  ERDN   ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН ХК              22,015               20,715,037

  Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд: 

Симбол Компанийн нэр Ширхэг Үнийн дүн
1 MNET Ард секюритиз ХХК 7,424,856        13,362,158,360
2 INVC Инвескор капитал ҮЦК 2,539,631          6,908,662,432
3 GLMT Голомт Капитал ХХК 3,177,544             680,534,148
4 TDB Ти Ди Би Капитал ХХК 1,606,406             300,791,136
5 BUMB Бумбат-Алтай ХХК 1,192,070             203,857,852
6 BDSC БиДиСек ХК 586,508             169,045,140
7 TTOL Апекс Капитал ҮЦК 899,071             139,928,912
8 STIN Стандарт инвестмент ХХК 1,025,954             136,450,765
9 ARD Өлзий энд КО капитал ХХК 1,087,863             127,680,419
10 GDSC Гүүдсек ХХК 306,610               79,621,866

                                                                        Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

 Багцын арилжаа: 

Энэ долоо хоногт 1,250,000 ширхэг компанийн багцыг нийт 3,400,000,000 төгрөгөөр арилжаалжээ.  

Өдөр Симбол Үнэт цаасны нэр Нэгж үнэ Арилжигдсан ширхэг Үнийн дүн
1 2021.04.15 INV ИНВЕСКОР ББСБ           2,720.00               1,250,000   3,400,000,000.00

2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:

2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 16-ний өдрүүдэд Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 15 ширхэг компанийн бондыг нийт 1,530,000 төгрөгөөр арилжаалсан байна.  Мөн "Эрдэнэс таван толгой" ХК-ийн гаргасан ЭТТ төгрөг, ам.доллар хосолсон бондын анхдагч зах зээлийн арилжаа 2021 оны 3-р сарын 30-наас 2021 оны 4-р сарын 09-ний өдрийн хооронд явагдаж, 236,551,700,000 төгрөгийн болон 39,012,200 ам.долларын арилжаа хийгдсэн байна. СЗХ-ны даргын 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1/1387 тоот албан бичгээр "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нийтэд санал болгон арилжаалсан "ЭТТ Бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцсон тул тус арилжааг тайлант хугацаанд оруулж тооцов. 

Өдөр Симбол Үнэт цаасны нэр Нэгжийн үнэ Тоо ширхэг Үнийн дүн Хүү % Хугацаа /сар/
1 2021.04.14 ETTM-BD-10/04/23/-C0010-10 ЭТТ бонд MNT 100,000   2,365,517     MNT 236,551,700,000   10 24
2 2021.04.14 ETTD-BD-10/04/23/-C0011-6.8 ЭТТ бонд USD 100 ам.дол 390,122 USD 39,012,200  6.8 24

3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:

Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 550,368 ширхэг нэгж эрхийг нийт 167,979,527.41 төгрөгөөр арилжаалсан байна. 

2021 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3,703,138,400,402.33 төгрөг болсон бол  ТОП-20 индекс 34,540.49 нэгж болж өмнөх долоо хоногоос 1.51 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ