IPO

Индекс

33152.99

( 293.71 0.89% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 33152.99 293.71
MSE A Индекс 9902.26 85.31
MSE B Индекс 10607.14 27.56

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-03-05 14:56:57

Өнөөдрийн арилжаагаар 1,430,579 ширхэг үнэт цаасыг нийт 623,245,152.55 төгрөгөөр арилжаалсан байна.

"ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ" ХК БОНД ГАРГАХ ХҮСЭЛТЭЭ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД ХҮРГҮҮЛЛЭЭ

2021-03-05 14:34:56

Томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилготойгоор санхүүгийн зах зээл дээрх хамгийн өндөр үнийн дүн бүхий төгрөгийн болон ам.долларын нийт 2 их наяд хүртэлх төгрөгийн бонд гаргах хүсэлтээ Монголын Хөрөнгийн Биржид өнөөдөр хүргүүллээ. 

“ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ХОНХ ЦОХИХ” АРГА ХЭМЖЭЭГ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-03-05 14:32:43

Бизнес болон тогтвортой хөгжилд жендерийн тэгш байдлын чухлыг олон нийтэд таниулах зорилготой тус арга хэмжээг олон улсын хөрөнгийн биржүүд жил бүр зохион байгуулдаг билээ.

Мэдээ мэдээлэл

ДАВХАР БҮРТГЭЛТЭЙ ҮНЭТ ЦААСНЫ БИРЖ ХООРОНДЫН ХӨРВҮҮЛЭЛТ АМЖИЛТТАЙ ХИЙГДЛЭЭ

2021-01-21 16:12:33

“Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга 2013 онд батлагдсанаар үнэт цаасны давхар бүртгэлийг нэвтрүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдэж, улмаар үнэт цаасны давхар бүртгэлийн ажиллагааг зохицуулах “Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол Улсад үнэт цаас гаргах, Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд гадаад улсад гаргах үнэт цаасыг бүртгэх журам”-ыг СЗХ болон МХБ-ийн хамтарсан ажлын хэсгээс боловсруулж, СЗХ-ны 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 223 тоот тогтоолоор баталсан. 

Тус журамд 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр оруулсан өөрчлөлтийн дагуу МХБ нь "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" /ERDN/-ийн нийт хувьцааг бүртгэж,  тус компанийн хувьцаа МХБ болон Торонтогийн хөрөнгийн бирж хооронд хөрвөн арилжаалагдах боломж бүрдсэн билээ. 

"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн"-ийн хувьцаа хөрвүүлэх анхны хүсэлтийг "БиДиСЕК ҮЦК" ХК-аас 2021 оны 1-р сарын 15-нд гаргаж, улмаар Монголын Хөрөнгийн Биржээс Торонтогийн Хөрөнгийн Бирж рүү хувьцааны хөрвүүлэг амжилттай хийгдсэн байна.

Хувьцааг хил дамнуулан хөрвүүлэх нь хөрөнгө оруулагчид аль өндөр ханштай зах зээлийг сонгон хувьцааг арилжих, улмаар ханшийн тэнцвэртэй байдал хангагдах, дотоодын зах зээлд нийлүүлэлт нэмэгдэх, хөрвөх чадварыг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ