IPO

Индекс

16545.52

( 193.88 1.19% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 16545.52 193.88
MSE A Индекс 8070.55 -7
MSE B Индекс 7531.13 23.83

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 2-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2020-07-02 22:43:53

2020 оны 7 дугаар сарын 2-ны өдөр 30,398,396​​​​​​​ төгрөгийн үнийн дүн бүхий 352,079 ширхэг үнэт цаасыг арилжаалагдсан байна.

7-Р САРЫН 1-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2020-07-01 22:27:29

2020 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 677,459,887​​​​​​​ төгрөгийн үнийн дүн бүхий 1,039,687 ширхэг үнэт цаасыг арилжаалагдсан байна.

"СҮҮ" ХК НЭМЖ ҮНЭТ ЦААС ГАРГАХААР БОЛЛОО

2020-07-01 21:50:45

Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 689 тоот тогтоолоор "Сүү" ХК-ийн нэмж гаргах энгийн хувьцааг бүртгэлээ.

Мэдээ мэдээлэл

ТӨРИЙН ӨМЧИЙГ 2014-2016 ОНД ХУВЬЧЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИЛАА

2014-06-19 10:05:47
Төрийн өмчит хуулийн этгээдүүдийн хувьчлалыг “төрийн эзэмшлийн хувийг бүрэн хувьчлах”, “төрийн эзэмшлийн хувийг бууруулах” гэсэн хоёр ангилалд хуваасан бөгөөд хувьчлалыг хийхдээ зах зээлийн тааламжит нөхцөл бий болсон, хөрөнгийн зах зээл дээр хүлээн авах чадамж бүрдсэн, хувьчлалын бэлтгэл ажил бүрэн хийгдэж дууссан үед гүйцэтгэхээр Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан тухайгаа төсөл санаачлагч танилцуулав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Бүрэн хувьчлагдах хуулийн этгээдүүд:
  1. “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ”  Төрийн өмчит хувьцаат компанийг өргөтгөх, техник, технологийг шинэчлэх, зардал бууруулах, үйлчилгээний шуурхай, найдвартай байдлыг хангах зорилгоор нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар үндэсний компанид хувьчлах;
  2. “Багануур, Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ”  Төрийн өмчит хувьцаат компанийг өргөтгөх, техник, технологийг шинэчлэх, зардал бууруулах, үйлчилгээний шуурхай, найдвартай байдлыг хангах зорилгоор нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар үндэсний компанид хувьчлах;
  3. “Цагаан шонхор” Төрийн өмчит үйлдвэрийн газрыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах;
  4. “Оргил рашаан сувилал” Төрийн өмчит хувьцаат компани үйл ажиллагааных нь чиглэлийг өөрчлөхгүй нөхцөлтэйгээр нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах;
  5. “Кино урлагийн дээд сургууль” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн нийт хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдэд санал болгож, татгалзсан тохиолдолд нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах;
  6. ”Авто импекс” Хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдэд санал болгож, татгалзсан тохиолдолд төрийн эзэмшил хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан арилжих;
  7. “Хөтөлийн цемент шохой” Төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан арилжих;
  8. “Монсам” Төрийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн хувьцааг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах;
  9. “Авто замын тоног төхөөрөмжийн түрээс” Төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах;
  10. “Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн корпораци”-ийг үйл ажиллагааных нь чиглэлийг өөрчлөхгүй нөхцөлтэйгөөр оюуны өмчийн үнэлгээг харгалзан зөвхөн салбарын эрдэмтэн, судлаачдын багт хаалттай уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах;
  11. ”Эрчим корпораци”-ийг үйл ажиллагааных нь чиглэлийг өөрчлөхгүй нөхцөлтэйгөөр оюуны өмчийн үнэлгээг харгалзан зөвхөн салбарын эрдэмтэн, судлаачдын багт хаалттай уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах;
  12. “Армоно корпораци”-ийг үйл ажиллагааных нь чиглэлийг өөрчлөхгүй нөхцөлтэйгөөр оюуны өмчийн үнэлгээг харгалзан зөвхөн салбарын эрдэмтэн, судлаачдын багт хаалттай уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах;
  13. “Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл”-ийг үйл ажиллагааных нь чиглэлийг өөрчлөхгүй нөхцөлтэйгөөр оюуны өмчийн үнэлгээг харгалзан зөвхөн салбарын эрдэмтэн, судлаачдын багт хаалттай уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах.
Төрийн эзэмшлийн хувийг бууруулах буюу Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд:
  1. “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн бүтцийг өөрчлөн зохион байгуулж, нийт хувьцааны 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хувийг үе шаттайгаар стратегийн болон санхүүгийн хөрөнгө оруулагч нарт санал болгох, хувьцааг Монголын хөрөнгийн бирж болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр нээлттэй арилжих;
  2. “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” төрийн өмчит үйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт шилжүүлж, компанийн 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хүртэлх хувийг үе шаттайгаар хувьчлах;
  3. “Хөдөө аж ахуйн бирж” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлж, нийт хувьцааны 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хүртэлх хувийг Монголын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжих;
  4. “Монгол шуудан” төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцааны 34 хувьтай тэнцэх хэмжээнд нэмэлт хувьцаа гаргаж, Монголын хөрөнгийн биржээр арилжих;
  5. “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 49 хүртэлх хувийг нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах;
  6. “Монголын цахилгаан холбоо” хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг 34 хувь байлгах хэмжээнд нэмэлт хувьцаа гарган хөрөнгө оруулагчдыг татах;
  7. “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хүртэлх хувийг энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд үе шаттайгаар хувьчлах;
  8. “Шивээ-Овоо” хувьцаат компанийн төрийн эзэмшлийн 20 хүртэл хувьд ногдох хувьцааг Монголын хөрөнгийн бирж болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр арилжих;
  9. “Багануур” хувьцаат компанийн нийт хувьцааны 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгах хэмжээнд нэмэлт хувьцаа гаргаж, Монголын хөрөнгийн биржээр арилжих;

 

Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг энд дарж үзнэ үү.

 

Мэдээллийн алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ