• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42736.92

( -438.43 -1.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42736.92 -438.43
MSE A Индекс 16653.43 -179.65
MSE B Индекс 12141.46 26.93

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 1-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-01 17:02:38

Энэ өдөр нийт 18,712,200,156 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

4-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-30 17:06:16

Энэ өдөр нийт 21,658,914,061 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ХҮННҮ МЕНЕЖМЕНТ" ХК-ИЙН ХУВЬЦААГ САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2024-04-30 11:11:39

Худалдан авах санал гаргагч нь худалдах саналыг Улаанбаатар хот, Самбуугийн гудамж,Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, MN tower, 810 тоот шуудангийн хаягаар хүлээн авна.

Мэдээ мэдээлэл

ТЭГШ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2014-05-29 12:01:14

Санхүүгийн зохицуулах хорооноос “Тэгш” ХК-ийн үнэт цаасны бүртгэлээс хасуулах тухай хүсэлтийг хянаж үзээд, 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 172 тоот тогтоолоор тус компанийн нийтэд санал болгон гаргасан нийт 156 857 ширхэг хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хасах шийдвэр гаргажээ.

Үүнтэй холбогдуулан “Тэгш” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд дараах эрх үүссэн байна.

  1. “Тэгш” ХК-ийн хувьцаа эзэмшигчид өөрийн эзэмшиж байгаа хувьцааг нэг бүрийг нь 11876 /арван нэгэн мянга найман зуун далан зургаа/ төгрөгөөр эргүүлэн авахыг компаниас шаардах эрхтэй. Энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн шаардлагаа бичгээр гаргаж, өөрөө эсвэл харилцдаг брокер дилерийн компаниар дамжуулан “ҮЦТТТХТ” ТӨХХК болон “Тэгш” ХК-д хүргүүлэх боломжтой. Шаардлагад эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа хаяг болон эргүүлэн худалдаж авахыг шаардаж буй хувьцааны тоо, төрлийг зааж, гарын үсгээр баталгаажуулсан байх ба иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсаргасан байна.
  2. Шаардах эрхээ хэрэгжүүлээгүй хувьцаа эзэмшигч түүний дансанд байршуулсан ногдол хувийн мөнгөн хөрөнгийг авалгүйгээр ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр үлдэх хүсэлтийг хэдийд ч гаргах эрхтэй.

Дээрх эрхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг “Тэгш” ХК-ийн ажлын комиссын бүрэлдэхүүн Г.Болорцэцэг /99113168; bolortsets@yahoo.com /, Л.Одгэрэл /99015585; odgerel_1204@yahoo.com/ нараас авна уу.

Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 172 тоот тогтоолыг энд дарж үзнэ үү. 

 

Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ