• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54715.31

( 173.82 0.32% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54715.31 173.82
MSE A Индекс 20907 17.93
MSE B Индекс 14276.73 19.6

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-07 15:44:23

Энэ өдөр нийт 17,851,368,699 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 ОНЫ 1-Р САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-06 16:32:44

Энэ өдөр нийт 7,643,623,705 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 ОНЫ 1-Р САРЫН 5-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-05 15:02:09

Энэ өдөр нийт 13,081,048,235 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"CFA RESEARCH CHALLENGE" ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2020-09-25 12:56:50

Өнөөдөр буюу 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Монголын Итгэмжлэгдсэн Санхүүгийн Шинжээчдийн Нийгэмлэгээс уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын "CFA Research Challenge" тэмцээний нээлт болж, тус нийгэмлэгийн ерөнхийлөгч С.Дашдорж Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 6315 дахь удаагийн арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо. 

Энэ жилийн тэмцээнийг Монголд хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөний 30 жилийн ойг угтан Монголын Хөрөнгийн бирж хамтран зохион байгуулж байна. Тэмцээнд манай улсаас 7 их, дээд сургуулийн 9 баг бүхий 45 оюутан оролцож, "Мандал даатгал" ХК-ийн үйл ажиллагаанд судалгаа хийх бөгөөд тэмцээнд түрүүлсэн баг, оюутнууд Ази, Номхон далайн бүсийн тэмцээнд оролцон өрсөлдөх юм. 

Өнгөрсөн 4 жилд нийтдээ 100 гаруй оюутан хамрагдсан бөгөөд Монголын баг Азийн шилдэг 5 багийн нэгээр шалгарч байсан байна. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ