• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55082.42

( -50.79 -0.09% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55082.42 -50.79
MSE A Индекс 21102.7 32.09
MSE B Индекс 14373.95 32.26

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-13 14:56:09

Энэ өдөр нийт 16,927,483,691 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

САНГИЙН ДЭД САЙД Б.ХУЛАН БОЛОН САНГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА М.БАЯРМАГНАЙ НАР МХБ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2026-01-12 17:10:00

Сангийн яамны зүгээс зах зээлийн цар хүрээ, тоо хэмжээг нэмэгдүүлэх, тогтвортой өсөлтийг хангах, бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-01-12 14:43:35

Сургалт хөрөнгийн биржийн сургалтын танхимд 2026 оны 1-р сарын 28-30-ний өдрүүдэд явагдах болно.

Мэдээ мэдээлэл

ДАВХАР БҮРТГЭЛТЭЙ ҮНЭТ ЦААСЫГ ХӨРВҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2020-08-13 10:02:08

2018 онд Монголын хөрөнгийн зах зээлд үнэт цаасны анхны давхар бүртгэл амжилттай нэвтэрч, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Эрдэнэ ресурс девелопмент корпорейшн”-ийг МХБ-д бүртгэсэн нь дотоодын хөрөнгийн зах зээлийн хөгжилд түүхэн ач холбогдолтой үйл явдал болсон бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн компаниуд Монгол Улсад үнэт цаасаа гарган арилжих, эдгээр компанийн хувьцааг ард иргэд, олон нийт эзэмшиж, байгалийн баялгийн үр шимийг хүртэх боломжийг нэмэгдүүлсэн билээ.

Тус үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол Улсад үнэт цаас гаргах, Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд гадаад улсад гаргах үнэт цаасыг бүртгэх журам-д нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Энэхүү журамд нэмэлт, өөрчлөлт оруулснаар гадаад улсын болон Монгол Улсын хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй үнэт цаасыг бирж хооронд хөрвүүлэн арилжих боломж бүрдэж байгаа бөгөөд тухайн үнэт цаасны хөрвөх чадвар сайжрах, хөрөнгө оруулагчид аль өндөр ханштай зах зээлийг сонгон арилжих боломж бүрдэх, дотоодын зах зээлд нийлүүлэлт нэмэгдэх, хөрөнгийн зах зээлд үнэт цаасыг хил дамжуулж хөрвүүлэх цоо шинэ харилцааг бий болгох зэрэг олон талын ач холбогдолтой юм. 

Үүний дагуу давхар бүртгэлтэй "Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн"-ийн хувьцаа эзэмшигчид хувьцаагаа Торонтогийн хөрөнгийн биржийн гишүүн брокерийн компанид нээлгэсэн дансаараа дамжуулан тус бирж дээр арилжих боломжтой бөгөөд хөрвүүлэх ажиллагааг "ҮЦТХТ" ХХК эсвэл МХБ-ийн гишүүн брокерт хандан хийлгүүлэх юм. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ