• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54723.88

( 245.71 0.45% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54723.88 245.71
MSE A Индекс 20896.37 0
MSE B Индекс 14318.59 0

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 2-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-02 15:35:43

Энэ өдөр нийт 9,447,038,503 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МЭНДЧИЛГЭЭ

2025-12-31 16:19:13

Эрхэм харилцагч, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч та бүхэн угтан ирж буй 2026 ондоо золбоо хийморь тэгш дүүрэн, зорилго үйлс төгөлдөр, амжилт бүтээл арвин, аз жаргалаар бялхаж байхын ерөөл өргөе.    

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН 2025 ОНЫ ОНЦЛОХ МЭДЭЭЛЛИЙН ТОЙМ

2025-12-31 16:16:34

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн оролцогч мэргэжлийн байгууллагууд, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчид та бүхэнд ирж буй шинэ оны баярын мэнд дэвшүүлж, ​​​​​​“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 2025 оны онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ДАНСЫГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР НЭЭХ ЗААВАР

2020-05-18 16:31:32

МХБ-ийн үнэт цаасны арилжаанд оролцохын тулд мэргэжлийн үнэт цаасны компаниар буюу бидний хэлж заншсанаар брокерийн пүүсээр зуучлуулах буюу үнэт цаасны данс нээлгэх шаардлагатай байдаг. Иргэн та үнэт цаасны данс нээлгэхдээ МХБ-ийн гишүүн үнэт цаасны 54 компанийн байранд очиж нээлгэх эсвэл цахим хэлбэрээр данс нээж буй 13 үнэт цаасны компанийн нэгийг сонгон дансаа нээлгэх боломжтой юм. 

Өнөөдрийн байдлаар дараах үнэт цаасны компаниуд цахимаар данс нээх үйлчилгээг үзүүлж байна. Үүнд: 

  1. “Апекс Капитал ҮЦК” ХХК - https://dbx.apex.mn/
  2. “Ард Капитал ҮЦК” ХХК - http://dbx.ardcapital.mn
  3. “Ард Секюритиз ҮЦК” ХХК - http://ardsecurities.com/
  4. “БиДиСЕК ҮЦК” ХК - https://reg.bdsec.mn/
  5. “Бумбат Алтай ҮЦК” ХХК http://dbx.bumbat.mn/
  6. "Гаүли ҮЦК" ХХК - http://www.gauli.mn/
  7. “Голомт Капитал ҮЦК” – SocialPay
  8. “Гүүдсек ҮЦК” ХХК -  https://goodsec.mn/online
  9. “Масдак ҮЦК” ХХК - http://masdaq.msem.mn/login
  10. “Өндөрхаан ҮЦК” ХХК - https://undurkhaan.msem.mn/
  11. “ТиДиБи Капитал ҮЦК” ХХК - https://www.tdbcapital.mn/page/open-brokerage-account
  12.  “Стандарт Инвесмент ҮЦК” ХХК - https://dbx.standardinvestment.mn/
  13. "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК - https://xacex.tengercapital.mn/

Та үнэт цаасны данс нээлгэснээр МХБ-д бүртгэлтэй 200 орчим компанийн хувьцаа болон бусад төрлийн үнэт цаасны арилжаанд оролцох, Эрдэнэс таван толгой компанийн хувьцааг арилжаалж эхлэх үед тус хувьцааг арилжих боломжтой болох юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ