• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54938.57

( 74.4 0.14% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54938.57 74.4
MSE A Индекс 21084.05 113.35
MSE B Индекс 14325.82 37.84

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 35 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ, ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-19 13:23:31

Монголын хөрөнгийн биржийн түүхийг хамт бичилцсэн зах зээлийн нийт оролцогчид болон хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшигчид, биржийн ахмад мэргэжилтнүүд, үе үеийн удирдлага, хамт олондоо ойн баярын мэнд хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН 35 ЖИЛИЙН ОЙН ЛОГОНЫ УТГА АГУУЛГЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2026-01-19 12:51:51

Монголын хөрөнгийн бирж байгуулагдсанаас хойш 35 жилийн хугацаанд зах зээлийн ил тод байдал, шударга тогтолцоо, оролцогчдын итгэлцэлд суурилан тогтвортой өсөлтийг бий болгож ирсэн билээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 14.1 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛЛОО

2026-01-19 12:44:19

"Хаан банк" ХК, "Таван толгой" ХК, "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК, "АПУ" " ХК-иудын хувьцааны ханшийн өсөлт голлон нөлөөллөө.

Мэдээ мэдээлэл

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2020-05-14 10:09:32

 "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн"-ийн нийт хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал Атлантын зуны цагаар 2020 оны 6-р сарын 25-ны ѳдрийн 16:00 цагт (Улаанбаатарын цагаар 6-р сарын 26-нд 03:00 цаг) Канад улсын Нова Скошиа мужийн Халифакс хотод цахим хэлбэрээр зохион байгуулагдана.

Цахим хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

1.   2019  оны  12-р  сарын  31-нээр дуусгавар  болсон  жилийн  эцсийн  аудитаар  баталгаажсан санхүүгийн тайланг танилцуулах;

2.   Компанийн ТУЗ-ийн гишүүдийг томилох;

3.   Компанийн аудиторыг томилох;

4.  Компанийн   2017   оны   6-р   сарын   14-ний   ѳдѳр   нэмэлт   ѳѳрчлѳлт   оруулсан   “Хувьцаа эзэмшигчдийн  эрхийн  тѳлѳвлѳгѳѳний  хэлэлцээр”-ийг батлах;

5. Компанийн “Ирээдүйд олгогдох хувьцааны эрхийн хѳтѳлбѳр”-т нэмэлт ѳѳрчлѳлт оруулах шийдвэрийг батлах эсэхийг хэлэлцэх;

6.   Бусад асуудлууд

Ээлжит  хуралд  оролцох,  санал  ѳгѳх  эрхтэй  хувьцаа  эзэмшигчдийн  нэрсийн  жагсаалт  гаргах бүртгэлийн ѳдѳр нь 2020 оны 5-р сарын 21-ний ѳдѳр байна.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдээллийг Үнэт Цаасны Тѳвлѳрсѳн Хадгаламжийн Тѳвд бүртгэлтэй хувьцаа эзэмшигчдэд үнэт цаасны компаниудаар дамжуулан хүргэх бѳгѳѳд ээлжит  хурлын  талаар  дэлгэрэнгүй  мэдээллийг  Эрдэнэ  Ресурсийн  Монгол  Улс  дахь  тѳлѳѳлѳгч "Эрдэнэ Монгол" ХХК-ийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага Тойруу, Монруд ХХК-ийн байр хаягаар холбогдон авна уу. 

Англи, монгол хэлээр мэдээлэл авах имэйл:  nadya@erdene.com

Ажиллах цагийн хуваарь: Ажлын ѳдрүүдэд 9:00-17:00 цагийн хооронд ажиллана.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ