• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52121.64

( -11.06 -0.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52121.64 -11.06
MSE A Индекс 19778.6 -35.16
MSE B Индекс 14663.84 -68.78

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-12 15:29:37

Энэ өдөр нийт 16,132,387,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-11 16:20:17

Энэ өдөр нийт 45,658,530,858 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ШААРДАХ ЭРХ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ТАЙЛБАР

2025-12-11 11:53:16

Шаардах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргахдаа уг шаардах эрх үүссэн өдрийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Үнэт цаасны төлбөр тооцоог Т+2 горимоор гүйцэтгэх журамтай нийцүүлэн гаргана.

Мэдээ мэдээлэл

“АРД КРЕДИТ ББСБ” ХК-ИАС МЭДЭГДЭЛ ИРҮҮЛЛЭЭ

2020-01-10 16:58:50

"Ард Кредит ББСБ" ХК нь 2011 онд үүсгэн байгуулагдаж, холбогдох хууль тогтоомж, Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн  бөгөөд 2018 онд Санхүүгийн зохицуулах хорооноос цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээний тусгай зөвшөөрөл авсан болно. Харин Үндэсний төлбөрийн системийн тухай хууль 2018 оны  1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэн үндэсний төлбөрийн системтэй холбоотой бүх асуудалд Монголбанк хяналт тавихаар болсны дагуу Монголбанкнаас уг асуудлаар тодруулга хүсэхэд цахим мөнгөний тусгай зөвшөөрөл авах шаардлагатай гэсэн хариу өгсөн. Үүний дагуу 2019 оны 9 сард Монголбанкинд цахим мөнгөний тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлтээ гаргасан болно.

Уг тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлт, баримт бичгийг Монголбанкнаас хянаж үзэн нэмэлт материал ирүүлэхийг хүссэн бөгөөд шаардлагатай материалуудыг хүргүүлэхээр "Ард Кредит ББСБ" ХК ажиллаж байна.

Мэдээллийн дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ