• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54943.51

( -95 -0.17% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54943.51 -95
MSE A Индекс 21050.76 -88.23
MSE B Индекс 14369.49 -75.36

Мэдээ мэдээлэл

МОНГОЛ-ЭНЭТХЭГИЙН ХУДАЛДААГ ДЭМЖИХ СЕМИНАР УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

2026-01-20 14:24:00

“Монголын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хууль эрх зүйн зохицуулалт” сэдвээр илтгэл тавин, уул уурхайн бүтээгдэхүүний эрх зүйн орчны шинэчлэл, хөрөнгө оруулалтын боломжууд, ирээдүйн төлөвийн талаар хөрөнгө оруулагчдад мэдээ мэдээлэл өгч, санал солилцлоо.

1-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-20 14:14:57

Энэ өдөр нийт 4,164,513,500 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2019-10-16 11:36:47

"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" (TSX:ERD; MSE:ERDN) нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкнаас хувьцаанд хөрвөх нөхцөлтэй 6.6 сая канад долларын үнийн дүн бүхий зээл авах гэрээ байгуулсан болон Торонтогийн хөрөнгийн бирж дээр хаалттай хүрээнд нэмэлт үнэт цаас гаргах замаар 1.6 сая канад долларын үнийн дүн бүхий хөрөнгө татан төвлөрүүлэхээр төлөвлөж буй тухай тус тус мэдэгдлээ. Нийт 8 сая канад долларын дүн бүхий энэхүү нэмэлт санхүүжилтийг Хөндий алтны төслийн ТЭЗҮ боловсруулах, дизайн, техникийн зураг төсөл (FEED) гаргах, ордын хайгуул, хөрөнгө оруулалт болон бусад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зэрэг үйл ажиллагаануудад зарцуулахаар төлөвлөжээ. 

Энэ талаарх дүрст мэдээг энд, Монгол хэл дээрх хэвлэлийн мэдээний дэлгэрэнгүйг энд, Англи хэл дээрх хувилбарыг энд дарж  үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ