• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55038.51

( 99.94 0.18% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55038.51 99.94
MSE A Индекс 21138.99 54.94
MSE B Индекс 14444.85 119.03

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-20 14:14:57

Энэ өдөр нийт 4,164,513,500 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

"ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭС САНХҮҮЖИЛТ ТАТАХ БОЛОМЖ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-20 12:59:40

"Монголын хөрөнгийн бирж" ХК нь Хөрөнгө оруулалт, худалдааны газартай хамтран “Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломж” сэдэвт сургалт зохион явууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 35 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ, ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-19 13:23:31

Монголын хөрөнгийн биржийн түүхийг хамт бичилцсэн зах зээлийн нийт оролцогчид болон хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшигчид, биржийн ахмад мэргэжилтнүүд, үе үеийн удирдлага, хамт олондоо ойн баярын мэнд хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2019-10-11 14:22:17

2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр I, II, III ангиллын 17 хувьцаат компанийн 30,129,146  төгрөгийн үнийн дүн бүхий 61,986 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 4 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол Базальт" ХК (MBW +9.05%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND +4.72%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH -10.00%) болон "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD -3.54%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.99 хувиар өсч 19001.36 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,493,074,289,832.06 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ