IPO

Индекс

18770.79

( -230.57 -1.21% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 18770.79 -230.57
MSE A Индекс 8938.85 -101.67
MSE B Индекс 7374.05 -62.94

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2019-10-14 13:57:31

2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нийт 29.5 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2019-10-14 09:29:24

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 44.23 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

Мэдээ мэдээлэл

ХАМТЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САН АЖИЛЛАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ

2019-07-09 16:28:46

Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд олон шинэ үнэт цаас амжилттай гарч, хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэж, зах зээл идэвхжихийн хирээр зах зээлийн хөрвөх чадварыг хангах, тогтвортой байдлыг бий болгох асуудал тулгамдаж байгаа бөгөөд энэхүү асуудлыг шийдвэрлэхэд мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх шаардлага үүсээд байна.

Мэргэжлийн хөрөнгө оруулагчид болох хөрөнгө оруулалтын сангуудын оролцоог нэмэгдүүлэхийн тулд тэдгээрийн нэгж эрхийг Бирж бүртгэж, арилжааг зохион байгуулснаар хөрөнгө оруулагчид биржээр дамжуулан хамтын хөрөнгө оруулалтын сангуудад хөрөнгө оруулж, оновчтой удирдлагаар хангагдах давуу талтай юм. Иймд МХБ-ээс “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын төслийг боловсуулж, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Хороо, “АТТ” ХХК, МҮЦАЭХ, үнэт цаасны гишүүн компаниуд, хөрөнгө оруулалтын менежментийн компаниудын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулж, дээрх байгууллагуудын саналыг бичгээр авч төсөлд тусгасан.

Түүнчлэн, журмын төслийг сар гарангийн хугацаанд өөрийн цахим хуудаст байршуулж, олон нийт, зах зээл сонирхогчид, судлаачдын саналыг авч тусгасны үндсэн дээр журмын төслийг эцэслэн боловсруулж МХБ-ийн ТУЗ-ийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 тоот тогтоолоор батлуулан, Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулахаар хүргүүллээ.

Уг журмыг Хороо батламжилснаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

“Хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ыг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ