• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

44588.12

( -14.79 -0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 44588.12 -14.79
MSE A Индекс 17799.25 48.07
MSE B Индекс 12179.76 183.21

Мэдээ мэдээлэл

ОЮУТАН, СУРАГЧДАД ЗОРИУЛСАН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2024-03-28 14:56:53

Оюутан, сурагчдад МХБ-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил, өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, чөлөөт ярилцлагаар сонирхон асуултуудад хариулт өгсөн юм.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 3-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-03-27 17:53:17

Энэ сарын сургалтад авто инженер, аялал жуулчлалын мэргэжилтэн, цахилгааны инженер, нягтлан бодогч, орчуулагч, химийн технологич, бизнесийн удирдлагын мэргэжилтэн, сэтгүүлч зэрэг салбар салбарын төлөөлөл хамрагдсан.

3-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-03-27 17:24:05

Энэ өдөр нийт 3,786,647,974 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

2-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2019-02-14 14:03:25

2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 144,043,296 төгрөгийн үнийн дүн бүхий 317,698 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.  Үүнээс "Ремикон" ХК (RMC+7.41%) болон "Монгол Шуудан" ХК (MNP+7.27%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN-5.29%) болон "Хөх Ган" ХК (HGN-4.13%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.93 хувиар өсч 21684.17 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,500,274,395,114.14 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ