IPO

Индекс

33219.23

( 839.33 2.59% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 33219.23 839.33
MSE A Индекс 9826.68 2.78
MSE B Индекс 10699.14 300.21

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-03-03 15:15:29

Өнөөдрийн арилжаагаар 1,208,410 ширхэг үнэт цаасыг нийт 714,203,871.48 төгрөгөөр арилжаалсан байна.

“ХҮРД” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

2021-03-03 13:34:21

"Хүрд” ХК  нэгж хувьцаанд 479 төгрөг буюу нийт 64,792.4 мянган төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна.

3-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-03-02 15:05:57

Өнөөдрийн арилжаагаар 4,933,960 ширхэг үнэт цаасыг нийт 7,228,123,734.64 төгрөгөөр арилжаалсан байна.

Мэдээ мэдээлэл

ДАВХАР БҮРТГЭЛТЭЙ ҮНЭТ ЦААСЫГ ХИЛ ДАМЖУУЛАН ХӨРВҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТИЙГ СЗХ-НД ХҮРГҮҮЛЛЭЭ

2019-01-31 11:31:05

МХБ-ийн хамгийн анхны давхар бүртгэлтэй компани болох “Эрдэнэ ресурс девелопмент корпорейшн"-ийн хувьцаа 2018 оны 06 сараас эхлэн Монголын хөрөнгийн зах зээлд арилжаалагдаж байгаа билээ. Тус компанийн хувьцааны 97 хувь нь Торонтогийн бирж дээр, 3 хувь нь МХБ-д тус тус арилжаалагдаж байна. Уг компанийн хувьцаа нь одоогийн байдлаар гадаад, дотоодын захуудын хооронд хөрвөн арилжаалагдахгүй байгаа хэдий ч одоогийн хууль эрх зүйн зохицуулалтын хүрээнд хувьцаа хөрвүүлэх боломжийг нээлттэй болгох боломжтой гэж үзэн, уг чиглэлд хамтран ажиллах саналыг МХБ-ээс СЗХ-нд өнөөдөр хүргүүллээ.

Хувьцааг хил дамнуулан хөрвүүлэх боломжийг нээлттэй болгосноор ханшийн тэнцвэртэй байдлыг хангах, дотоодын зах зээлд нийлүүлэлт нэмэгдэх, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, зэрэг олон талын ач холбогдолтойгоос гадна стратегийн орд газарт үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй бусад компаниудыг давхар бүртгэж, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой билээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ