IPO

Индекс

21088.94

( 247.02 1.19% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 21088.94 247.02
MSE A Индекс 9809.71 83.11
MSE B Индекс 8341.52 83.02

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2019-03-22 15:10:17

2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хоёрдогч зах зээлийн арилжаагаар 18.5 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

3-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2019-03-21 15:27:44

2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хоёрдогч зах зээлийн арилжаагаар 170.2 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” КОМПАНИ ХААЛТТАЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛЛОО

2019-03-20 16:12:11

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь хөрөнгийн биржид бүртгэгдэж, нээлттэй хувьцаат компани болсноор иргэд өөрийн эзэмшиж байгаа хувьцааг худалдах эсвэл нэмж худалдан авах, бусдад шилжүүлэх, өвлүүлэх эрх үүсэх  юм. 

Мэдээ мэдээлэл

“ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЖУРАМ”-ЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ БАТЛАМЖЛУУЛАХААР СЗХ-НД ХҮРГҮҮЛЛЭЭ

2018-11-01 15:27:00

Сүүлийн жилүүдэд Монголын хөрөнгийн зах зээлд шинээр үнэт цаас гаргах үйл явц идэвхжиж, зах зээлийн нөхцөл байдал ихээр өөрчлөгдөж байгаатай холбогдуулан 2009 онд батлагдсан МХБ-ийн “Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам”-ыг МХБ-ийн ТУЗ-ийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2018/15 тоот тогтоолоор шинэчлэн баталж, тус журмыг батламжлуулахаар 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр СЗХ-нд хүргүүллээ.

Тус шинэчилсэн найруулгаар хөрөнгө оруулагчдаас захиалга хүлээн авах арга тус бүрийн онцлогийг харгалзан үнэ тогтоох, хуваарилалт хийх зарчмыг олон улсын нийтлэг жишигт нийцүүлсний зэрэгцээ бусад журмуудтай давхацсан зохицуулалтуудыг хасч,  практик хэрэглээнд нийцүүлэх өөрчлөлтүүдийг оруулсан болно. Тухайлбал, тухайн нийтэд санал болгож буй үнэт цаасны 50 хүртэлх хувийг стратегийн хөрөнгө оруулагчид хуваарилах эрхийг андеррайтерт олгох, захиалгын бүртгэлийн аргын үед үнийн дээд, доод хязгаарыг тогтоож, үнэт цаасны эрэлтээс шалтгаалан энэхүү хязгаарыг нэг удаа өөрчлөх байдлаар үнийн уян хатан нөхцөлийг хэрэгжүүлэх зэрэг нэмэлт өөрчлөлтүүд үүнд багтах юм.

Энэхүү журамд зах зээлийн оролцогчдын саналыг нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах замаар тусгасан бөгөөд зах зээлийн хэмжээнд нэгдсэн байр суурьтайгаар дэмжсэн болно.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ