IPO

Индекс

18321.97

( 45.28 0.25% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 18321.97 45.28
MSE A Индекс 8324.7 -12.16
MSE B Индекс 7409.43 -11.22

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2019-10-21 14:00:14

2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нийт 271.27 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2019-10-21 09:02:48

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 83.2 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

10-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2019-10-21 08:39:17

2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нийт 199.77 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛ БАЗАЛЬТ ” ХК 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2018-08-13 18:27:54

Монголын хөрөнгийн биржийн 2-р ангилалд бүртгэлтэй "Монгол Базальт" ХК нь 2018 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн бирж дээр 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр олон нийтэд нээлттэй танилцууллаа.

2018 оны эхний хагас жилд "Монгол Базальт" ХК-ийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17.4 хувиар буурч 639.4 сая төгрөгт хүрч, 190.7 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байна. 

Компани нь олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөс үнэт цаасны танилцуулгад тусгасны дагуу шаардлагатай техник, технологийн шинэчлэлтүүдийг хийж эхлээд байгаа бөгөөд галд шатдаггүй шүршдэг базальт хөвөн, шавардлагатай базальт хавтанг энэ оны 9-10 дугаар сараас зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Цаашид үндсэн бүтээгдэхүүнүүдийн чанарын удирдлагын тогтолцоог сайжруулах, борлуулалтын хэмжээг 2022 он хүртэл жил бүр 45 хувиар нэмэгдүүлэх, гадаад зах зээлд нэвтэрч BASALTWOOL брендийг бий болгоход анхаарч ажиллана хэмээн компанийн зүгээс мэдэгдлээ. 

"Монгол Базальт" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ