• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43328.77

( -6.51 -0.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43328.77 -6.51
MSE A Индекс 16988.68 -75.51
MSE B Индекс 12121.24 15.89

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-25 17:25:50

Энэ өдөр нийт 452,261,631,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

Мэдээ мэдээлэл

ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ШИНЧЛЭЛД ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ ДЭМЖЛЭГ НЭН ШААРДЛАГАТАЙ

2011-06-07 00:00:00
Энэ сарын 3, 4-ний өдрүүдэд “Чингис” зочид буудалд болж өнгөрсөн “Trade Mongolia 2011” форумд оролцогчдод Монголын Хөрөнгийн Бирж /МХБ/-ийн Ерөнхийлөгч Билл Горман мэдээлэл хийж илтгэл тавилаа. Тэрээр илтгэлдээ Лондонгийн Хөрөнгийн Бирж /ЛХБ/-ийн менежментийн баг МХБ–ийн бүтэц зохион байгуулалтын шинэчлэлийг хийж гүйцэтгэсэн бөгөөд цаашид Монгол улсын хөрөнгө оруулагчид ЛХБ болон Торонтогийн Хөрөнгийн Биржийн арилжаанд шууд оролцох боломжтой болох талаар дурдсан байна. Түүнчлэн тэрээр “Үйл ажиллагааны шинэчлэлийн нэн тэргүүний чухал хэсэг бол арилжааны зарчим, нягтлан бодох бүртгэл болон дилерийн үйл ажиллагаа юм. Хамтын ажиллагааны гэрээний хөтөлбөрийн дагуу энэ оны 12 сар хүртэл МХБ-ийн ажилтан мэргэжилтнүүдийг сургалтанд хамруулахаар ажиллаж байна.” гэлээ. Зарим нэгэн шаардлага хангахгүй хууль тогтоомжууд Лондонгийн хөрөнгийн биржийн багийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаа тул Монгол улсын Засгийн газрыг энэ асуудалд дорвитой алхам хийхийг тэрээр хүссэн байна.