• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48813.06

( -306.46 -0.62% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48813.06 -306.46
MSE A Индекс 18840.55 -93.95
MSE B Индекс 14412.09 -156.9

Мэдээ мэдээлэл

СЭЛЭНГЭ АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-10-20 17:03:27

“Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг ирэх өдрүүдэд Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл аймгуудад үргэлжилнэ.

10-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-20 15:42:32

Энэ өдөр нийт 10,734,560,062 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

10-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-17 16:36:31

Энэ өдөр нийт 59,657,959,594 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА НИЙЛҮҮЛТЭЭСЭЭ 66 ХУВИАР ДАВЖ ХААГДЛАА

2018-06-14 17:37:14

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн анхны давхар бүртгэлтэй компани болох "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” нь нийт хувьцааны 2.7% буюу 3,898,900 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож, анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 15:00 цаг хүртэл авч дууслаа.

“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн”-ийн олон нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн захиалгад 1,248 хувь хүн, аж ахуйн нэгж оролцож, нийтдээ 6,478,146 ширхэг худалдан авах захиалга ирүүлсэн нь олон нийтэд санал болгосон дүнг даруй 66 хувиар давсан үзүүлэлт боллоо. 

“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн”-ийн үнэт цаас худалдан авах захиалгуудыг хуваарилалтын төлөвлөгөөний дагуу биелүүлж, тайланг 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөрт багтаан Санхүүгийн Зохицуулах Хороонд хүргүүлэх бөгөөд СЗХ-ноос анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх шийдвэрийг гаргасан үед хөрөнгө оруулагч нар тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны төлбөрийн үлдэгдэл мөнгөн хөрөнгийг буцаан авах эрх үүсэх юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ