• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48880.29

( 51.07 0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48880.29 51.07
MSE A Индекс 18857.07 -21.13
MSE B Индекс 14583.29 118.82

Мэдээ мэдээлэл

ЗАХ ЗЭЭЛИЙН ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДААС БИРЖИЙН "ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ"-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛ АВАХ ТУХАЙ

2025-09-18 18:08:43

Энэхүү журмын төсөлд өгөх саналаа 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дотор цаасаар болон ipo@mse.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

09-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-18 16:55:47

Энэ өдөр нийт 64,234,759,312 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-09-18 09:32:28

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр (2025.09.18) дараах симболтойгоор эхэлнэ. 

Мэдээ мэдээлэл

“АЙТҮҮЛС” ХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГЫН НЭЭЛТ, ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ БОЛЛОО

2017-11-01 11:07:08

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “АйТүүлс” ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгын нээлт болон цан цохих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр болж өнгөрлөө. Цан цохих үйл ажиллагаанд Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, Програм хангамж үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ж.Тамир, “АйТүүлс” ХК-ийн үүсгэн байгуулагч А.Баттамир, “АйТүүлс” ХК-ийн гүйцэтгэх захирал И.Алтантулга болон “Стандарт Инвестмент ҮЦК” ХХК-ийн захирал Ч.Жаргал нар оролцож, Монголын хөрөнгийн биржийн 5,588 дахь арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо. 

“Айтүүлс” ХК нь 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд интернетийн технологид суурилсан дата төвийн үйлчилгээ болон түүний дагалдах үйлчилгээ болох домэйн нэрийн бүртгэл, сервер байршуулах үйлчилгээ зэрэг 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг. Тус компани нь нийт хувьцааны 38.8 хувийг олон нийтэд санал болгох бөгөөд татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө дата төвийн үйлчилгээгээ тэлж, газарзүйн нөөц байршил болох Дархан хотод олон улсын TIER III стандартын шаардлагыг хангасан Модуляр дата төвийн паркийг байгуулахаар зорин ажиллаж байна.

“АйТүүлс” ХК-ийн андеррайтер компаниар “Стандарт Инвестмент ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд үнэт цаасны захиалгыг өнөөдрөөс эхлэн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл авч анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлэх юм. Тус компанийн үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулгыг өнөөдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл өдөр бүр 12:00-13:30 цагт МХБ-ийн байранд олон нийтэд танилцуулах тул сонирхсон хөрөнгө оруулагч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Үнэт цаасны товч танилцуулгыг энд дарж үзнэ үү

Үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулгыг энд дарж үзнэ үү

Үнэт цаасны арилжаанд оролцох зааврыг энд дарж үзнэ үү

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ