• en
IPO

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2017-10-31 14:19:10

2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 144,688 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол Шуудан” ХК-ийн /MNP/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.98 хувиар өссөн бол "Монинжбар” ХК-ийн /MIB/ ханш хамгийн өндөр буюу 13.10 хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,700 ширхэг үнэт цаас 170.0 сая төгрөгөөр арилжаалагдлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,025 ширхэг үнэт цаас 202.5 сая төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр "MSE ALL" индекс 1,133.69 нэгж болж 0.51 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,181,283,620,998 боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.      
                              
                                                                          МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ