• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48880.29

( 51.07 0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48880.29 51.07
MSE A Индекс 18857.07 -21.13
MSE B Индекс 14583.29 118.82

Мэдээ мэдээлэл

ЗАХ ЗЭЭЛИЙН ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДААС БИРЖИЙН "ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ"-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛ АВАХ ТУХАЙ

2025-09-18 18:08:43

Энэхүү журмын төсөлд өгөх саналаа 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дотор цаасаар болон ipo@mse.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

09-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-18 16:55:47

Энэ өдөр нийт 64,234,759,312 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-09-18 09:32:28

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр (2025.09.18) дараах симболтойгоор эхэлнэ. 

Мэдээ мэдээлэл

“АПУ” ХК ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2017-09-01 09:39:35

Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй "АПУ" ХК хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн бирж дээр 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр олон нийтэд нээлттэй танилцууллаа.

2017 оны эхний хагас жилд "АПУ" ХК нь дараах голлох үр дүнгүүдийг гаргасан байна. Үүнд:

  • Цэвэр борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12%-иар өсч, 108.4 тэрбум төгрөгт хүрсэн; 

  • Цэвэр ашиг 15.9 тэрбум төгрөг буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 63%-ийн өсөлтийг үзүүлсэн;

  • Хагас жилийн хугацаанд улсын төсөвт нийт 60.8 тэрбум төгрөгийн татварыг төлөв;

  • Тайлант хугацаанд нийт 7.9 сая ам.доллар буюу 19.1 тэрбум төгрөгийн зээлийг төлж барагдуулсан бөгөөд оны сүүлийн хагас жилд мөн дүнтэй зээлийг төлөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

  • "АПУ" ХК нь 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаараа "АПУ Дэйри" ХХК оноосон нэр бүхий охин компанийг шинээр үүсгэн байгуулах, “Эвэргрийн Инвэстмэнтс” ХХК-ийг нэгтгэх замаар компанийн хэлбэрийг өөрчлөн байгуулах, хаалттай хүрээнд 321,304,553 ширхэг энгийн хувьцаа нэмж гарган эзэмшүүлэх зэрэг шийдвэрүүдийг гаргасан.

Тус компани нь цаашид шинийг эрэлхийлж, амжилтаа ахиулан, тогтвортой өсөлтийг бий болгохын төлөө ажиллахын зэрэгцээ мэдээллийн ил тод байдлыг улам сайжруулж, шинэ жишиг тогтоон ажиллахаа мэдэгдэв.

"АПУ" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь эндээс үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ