• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43026.34

( -128.85 -0.3% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43026.34 -128.85
MSE A Индекс 16726 -29.08
MSE B Индекс 12200.92 -23.78

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-03 17:12:39

Энэ өдөр нийт 104,640,030,269 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ТӨРИЙН БАНКНЫ САЛБАРЫН УДИРДЛАГУУДЫГ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАЛАА

2024-05-02 20:06:01

“Монголын хөрөнгийн бирж” ХК хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах, товлосон сэдвийн хүрээнд баг хамт олны мэдлэг, мэдээллийг баяжуулах, практик сургалтад хамруулах, биржийн үйл ажиллагаатай танилцах, аялал хийх боломжийг олгодог.

5-Р САРЫН 2-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-02 17:32:30

Энэ өдөр нийт 20,753,011,425 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2017-08-08 14:24:48

2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 30 хувьцаат компанийн 64,313 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Монгол керамик" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.44%-иар өссөн бол "Ремикон” компанийн ханш хамгийн өндөр буюу 2.20% хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 119,381 ширхэг үнэт цаас 10,986,191,602 төгрөгөөр арилжаалагдсан бол хоёрдогч зах зээлийн арилжаагаар 727 ширхэг үнэт цаас 71,510,540 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,102 ширхэг "Сүү" бонд 110,200,000 төгрөгөөр арилжаалагдсан байна

Энэ өдөр "MSE ALL" индекс 902.4 нэгж болж, 1.6%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,644,859,989,187 төгрөг болсон байна. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.      
                              
                                                                           МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ