• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43028.22

( -21.57 -0.05% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43028.22 -21.57
MSE A Индекс 16700.69 -17.79
MSE B Индекс 12094.36 -29.39

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-06 17:06:06

Энэ өдөр нийт 16,315,344,814 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-05-06 15:49:05

2024 оны 4 дүгээр сарын 29-нөөс 2024 оны 5 дугаар сарын 03-ны хооронд өдөрт дунджаар 40,505,974,449.2 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

5-Р САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-03 17:12:39

Энэ өдөр нийт 104,640,030,269 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ТӨРИЙН ӨМЧИЙН МЕНЕЖМЕНТ БА НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА-2017” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ БОЛНО

2017-04-05 08:31:34

 Төрийн өмчийн оролцоотой компаниудын үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хүргэх, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлах, импортыг орлох бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдийг дэмжих, хамтарч ажиллах нөхцлийг бүрдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэх замаар эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах ажил хэрэгч хамтын ажиллагааг өрнүүлэх зорилгоор  2017 оны 4 дүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд “Монгол Брэнд Экспо” ХХК-ны Тэнгэр плаза төвд “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2017” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулна.

Өдөрлөгийн үеэр зохион байгуулагдах томоохон арга хэмжээ:

-     Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газруудын талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл өгөх;

-     Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газруудын үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хүргэх, үйл ажиллагааг нь олон түмэнд суртачлах;

-     Импортыг орлох бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч жижиг дунд үйлдвэрүүдтэй хамтарч ажиллах нөхцлийг бүрдүүлэх юм.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ