• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43335.28

( 645.45 1.51% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43335.28 645.45
MSE A Индекс 17064.19 178.54
MSE B Индекс 12105.35 -170.85

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-25 17:25:50

Энэ өдөр нийт 452,261,631,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

Мэдээ мэдээлэл

ЛОНДОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭГДЭЛ

2012-07-17 17:31:17

Мэдэгдлийн эхийг энд дарж үзнэ үү.

 

2012 оны 7-р сарын 16-ны өдөр

ЛОНДОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖ ГРУППЫН МИЛЛЕНИУМ АЙ ТИ /MILLENNIUM IT/ ТЕХНОЛОГИ 3 ТИВИЙН 3 ХӨРӨНГИЙН БИРЖИД НЭВТЭРЛЭЭ.

- Италийн хөрөнгийн бирж /Borsa Italiana/, Иоханнесбургийн хөрөнгийн бирж /Johannesburg stock exchange/ болон Монголын хөрөнгийн бирж нь өндөр хурдны Миллениум Эксченж /Millennium Exchange/ арилжааны програмд амжилттай шилжлээ.

Лондонгийн хөрөнгийн бирж групп /ЛХБГ/ нь тус группын асар өндөр хурд, хүчин чадал бүхий Миллениум Ай Ти /Millennium IT/ арилжааны програмд гурван тивийн гурван хөрөнгийн бирж болох Италийн /Borsa Italiana/, Иоханнесбургийн /Johannesburg stock exchange/ болон Монголын хөрөнгийн биржүүд өнгөрсөн сард амжилттай шилжсэнийг мэдэгдэж байгаадаа баяртай байна.

ЛХБГ-ийн технологийг хангадаг түүний охин компани болох Миллениум Ай Ти /Millennium IT/ бүтээсэн Миллениум Эксченж /Millennium Exchange/ програм нь дэлхийн хамгийн хурдан арилжааны програм ба ЛХБ буюу Их Британийн үнэт цаасны зах зээлийн арилжааг бүхэлд нь энэхүү програмаар гүйцэтгэж байна.

Монголын Хөрөнгийн Биржид шинэ системийг 7-р сарын 2-нд амжилттай нэвтрүүлсэн нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг бүрэн шинэчлэх зорилготой 14 сарын төслийн маш чухал үр дүн билээ. ЛХБГ нь зах зээлийн технологийг шинэчлэхээс гадна зах зээлийн оролцогчдод олон талын өргөн хүрээтэй сургалтуудыг зохион байгуулж, хөрөнгийн зах зээлийн дүрэм журам, үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг шинэчлэн найруулахад Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллаж байсан билээ. Энэхүү системийг Монголд энэ оны сүүлээр албан ёсоор нэвтрүүлэхээр товлоод байна.

ЛХБГ-ийн гүйцэтгэх захирал Завиер Роле:

“ЛХБГ нь Монголын хөрөнгийн биржтэй хамтран ажиллахаар сонгогдсон нь бидний хувьд маш таатай явдал болсон бөгөөд Монголд дэлхийн стандартад нийцсэн арилжааны системийг нэвтрүүлж чадсандаа туйлын сэтгэл хангалуун байна. Хөрөнгийн зах зээлийн найдвартай, үр ашигтай, ил тод дэд бүтэц нь тус улсын цаашдын хөгжил цэцэглэлтэнд чухал ач холбогдолтой билээ. Монголын хөрөнгийн биржид нэвтрүүлсэн ЛХБГ-ийн Миллениум Ай Ти /Millennium IT/  технологи нь Монголын шилдэг компаниудад эх орондоо болон гадаадад хөрөнгө босгох шинэ, сайхан боломжийг олгоно гэдэгт бат итгэлтэй байна. Бид Монгол дахь түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, ирээдүйд хүрэх үр дүнг тэсэн ядан хүлээж байна” хэмээжээ.

Италийн хөрөнгийн бирж /Borsa Italiana/ нь ЛХБ-ийн зах зээлтэй нэгдэж Миллениум Ай Ти /Millennium IT/-г нэвтрүүлж буй ЛХБГ-ийн 4 дэх зах зээл бөгөөд Италийн хөрөнгийн биржийн хувьцаа, бүтэцжүүлсэн болон тогтмол хүү төлөгч үнэт цаасны арилжаа нь Миллениум Эксченж /Millennium Exchange/ системээр явагдах боллоо. Италийн хөрөнгийн бирж нь Милан дахь серверийн тохиргоог шинэчилсэн нь техник хангамжаа зах зээлтэйгээ ойртуулж үр ашиг, үйл ажиллагааны хүрээг сайжруулж буй хэрэг юм.

Иоханнесбургийн хөрөнгийн бирж /Johannesburg stock exchange/ нь мөн адил өнгөрсөн сард Миллениум Эксченж /Millennium Exchange/ системийг нэвтрүүлээд байгаа билээ.  Иоханнесбургийн хөрөнгийн бирж /Johannesburg stock exchange/ нь арилжааны системээ Лондонгоос Иоханнесбургт буцаан шилжүүлснээр үйл ажиллагааны үр ашгийг сайжруулах, зах зээлд оролцогчдод арилжаанд оролцох таатай нөхцлийг бүрдүүлэхийг зорьж байна.

Миллениум Ай Ти /Millennium IT/ компанийн гүйцэтгэх захирал, ЛХБГ-ийн глобал хөгжлийн газрын захирал Тони Вийрсинг:

“Биржүүд ийнхүү манай системд шилжиж байгаа нь Миллениум Эксченж /Millennium Exchange/ програм маш хөрвөх чадвар сайтай болохыг илтгэж буй хэрэг юм. Манай технологи нь дэлхийд тэргүүлэгч өндөр хурд, хүчин чадал бүхий, уян хатан, арилжааны програмыг Монголын зах зээлээс эхлээд Европын хамгийн том биржүүдийн нэг болох Италийн хөрөнгийн бирж /Borsa Italiana/ хүртэл нийлүүлж байна. Ялангуяа манай системийг Монголд нэвтрүүлсэн туршлагаас ямар ч цахим арилжааны системийн түүх байхгүй зах зээлд хүртэл системийг ямар хурдацтай нэвтрүүлж болохыг харж болно” гэжээ.

Миллениум Ай Ти /Millennium IT/ технологи нь одоо Европ, Ази, Африк, Америк тивийн 30 гаруй хөрөнгийн биржид нэвтрээд байна.