Монголын хөрөнгийн биржийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоног буюу 6 сарын хугацаатай жилийн 16.897% хүүтэй, 84,936 ширхэг буюу 8.5 тэрбум, 39 долоо хоног буюу 9 сарын хугацаатай жилийн 16.990% хүүтэй үнэт цаасанд 63,149 ширхэг буюу 6.3 тэрбум төгрөгийн ЗГҮЦ худалдан авах захиалга тус тус ирснээс Сангийн яамны зүгээс нийт 100.000 ширхэг буюу 10.0 тэрбум төгрөгний богино хугацаат үнэт цаасыг нийлүүллээ.
Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов:
1. 28 долоо хоногтой ЗГҮЦ /6 сар/
№ | Үнэт цаасны компанийн нэр | Тоо ширхэг |
1 | "БиДиСек ҮЦК" ХК | 31,166 |
2 | "Голомт Секьюритис ҮЦК" ХХК | 9,113 |
3 | "Стандарт Инвестмент ҮЦК" ХХК | 9,000 |
4 | "Новел Инвестмент ҮЦК" ХХК | 372 |
5 | "Сикап ҮЦК" ХХК | 325 |
6 | "Дэү Секьюритис Монгол ҮЦК" ХХК | 24 |
Нийт | 50,000 |
2. 39 долоо хоногтой ЗГҮЦ /9 сар/
№ | Үнэт цаасны компанийн нэр | Тоо ширхэг |
1 | "БиДиСек ҮЦК" ХК | 36,919 |
2 | "Стандарт Инвестмент ҮЦК" ХХК | 9,000 |
3 | "Ти Ди Би Капитал ҮЦК" ХХК | 3,381 |
4 | "Дэү Секьюритис Монгол ҮЦК" ХХК | 700 |
Нийт | 50,000 |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ