2015 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” болон “III” ангилалд бүртгэлтэй 30 хувьцаат компанийн нийт 391,992 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Мөн 162 ширхэг ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар арилжигдаж нийт 128,259,136.98 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр MSE ALL индекс 864.52 нэгж болж 0.32%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,216,378,379,614.00 төгрөг боллоо.
Арилжаа, хяналтын алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ