• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42736.92

( -438.43 -1.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42736.92 -438.43
MSE A Индекс 16653.43 -179.65
MSE B Индекс 12141.46 26.93

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 1-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-01 17:02:38

Энэ өдөр нийт 18,712,200,156 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

4-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-30 17:06:16

Энэ өдөр нийт 21,658,914,061 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ХҮННҮ МЕНЕЖМЕНТ" ХК-ИЙН ХУВЬЦААГ САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2024-04-30 11:11:39

Худалдан авах санал гаргагч нь худалдах саналыг Улаанбаатар хот, Самбуугийн гудамж,Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, MN tower, 810 тоот шуудангийн хаягаар хүлээн авна.

Мэдээ мэдээлэл

“НЭЭЛТТЭЙ КОМПАНИ БОЛОХЫН ДАВУУ ТАЛ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ҮЗҮҮЛЭХ ҮР НӨЛӨӨ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО 

2024-04-12 16:21:33

Монгол Улсын “ТОП-100 аж ахуйн нэгжийн хөрөнгийн зах зээл дэх оролцоог өсгөх арга хэмжээний хөтөлбөр”-ийн хүрээнд өнөөдөр /2024-04-12/ Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран “Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөө” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.  

Тус хэлэлцүүлэгт “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Хаан банк” ХК, Хөрөнгийн зах зээлийн оролцогч байгууллагууд болон дэд бүтцийн байгууллага, Европын сэргээн босголт хөгжлийн банкны төлөөллүүд оролцож, IPO хийх дараалал, үйл явц, IPO хийсний дараа авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хөрөнгө оруулагчтай харилцах харилцаа, анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн ба “Монголын хөрөнгийн бирж” ХК оролцогч байгууллагуудын төлөөллийг үнэт цаас гаргах талаар зөвлөгөө мэдээллээр ханган ажилласан.  

Хэлэлцүүлэгт 150 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК болон холбогдох талууд ТОП-100 аж ахуйн нэгжийн хөрөнгийн зах зээл дэх оролцоог өсгөх арга хэмжээний хөтөлбөрийн хүрээнд компаниудыг IPO хийх, бонд гаргахад тавигдах нөхцөл шаардлагыг багасгаж, үнэт цаас гаргах ажиллагааг хялбаршуулах замаар оролцоог нь өсгөх, холбогдох дүрэм, журамд зохих өөрчлөлт оруулж, бодлогын арга хэмжээ авах чиглэлээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. 

Өнгөрсөн онд хөрөнгийн зах зээлд дотоодын долоон  компани IPO хийх замаар нийт 338.1 тэрбум төгрөг, зургаан компани бонд гаргаж 107.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлээд байна.  

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ