• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43175.35

( -532.2 -1.22% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43175.35 -532.2
MSE A Индекс 16833.08 -192.47
MSE B Индекс 12114.53 23.77

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-30 17:06:16

Энэ өдөр нийт 21,658,914,061 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ХҮННҮ МЕНЕЖМЕНТ" ХК-ИЙН ХУВЬЦААГ САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2024-04-30 11:11:39

Худалдан авах санал гаргагч нь худалдах саналыг Улаанбаатар хот, Самбуугийн гудамж,Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, MN tower, 810 тоот шуудангийн хаягаар хүлээн авна.

ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 

2024-04-29 19:19:11

Ийнхүү Монгол Улсын түүхэнд зэсийн баяжмалыг биржээр арилжаалсан эхний өдөр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 3,000 тонн баяжмал амжилттай арилжигдаж, Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдлээ.  

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-09 17:05:35

2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар 53 хувьцаат компанийн 938,316,962 төгрөгийн үнийн дүн бүхий 2,740,552 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 30 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монноос ХК (MNS +14.92%), Монголын хөрөнгийн бирж ХК (MSE +5.99%), ЛэндМН ББСБ ХК(LEND +4.90%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Улаанбаатар хивс ХК (UBH -14.97%), Сор ХК (SOR -14.80%), Махимпекс ХК (MMX -14.49%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 5,234 ширхэг нэгж эрх 2,370,138 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 100 ширхэг үнэт цаас 5,300,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 1 багц 3,300 тонн 52% -ийн агууламжтай төмрийн хүдэр 212,850 ам.доллар буюу 718,566,701 төгрөгөөр,

  • "Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 10,880,000 юань буюу 5,077,804,800 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 6,742,358,601 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -1.55% хувиар буурч, 42,972.7 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,064,613,027,547 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ