• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43707.55

( 378.78 0.87% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43707.55 378.78
MSE A Индекс 17025.55 36.87
MSE B Индекс 12090.76 -30.48

Мэдээ мэдээлэл

ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 

2024-04-29 19:19:11

Ийнхүү Монгол Улсын түүхэнд зэсийн баяжмалыг биржээр арилжаалсан эхний өдөр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 3,000 тонн баяжмал амжилттай арилжигдаж, Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдлээ.  

4-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-29 17:42:03

Энэ өдөр нийт 36,765,716,335 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-04-29 13:21:48

2024 оны 4 дүгээр сарын 22-ноос 2024 оны 4 дүгээр сарын 26-ны хооронд өдөрт дунджаар 194,842,822,677.4 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН НОГДОЛ АШИГ ХУВААРИЛАХ ӨДӨР ӨӨРЧЛӨГДЛӨӨ

2024-03-18 17:45:22

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 49 дүгээр тогтоолд үндэслэн, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар тогтоолоор Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ногдол ашиг хуваарилах өдрийг өөрчиллөө.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар “Ногдол ашиг хуваарилах тухай” тогтоолын нэг дэх хэсэгт “ногдол ашгийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн” гэснийг “ногдол ашгийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны дотор” гэж өөрчилсөн болно.

Санхүүгийн зохицуулах хороо нь 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 49 дүгээр тогтоолоороо Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компаниуд ногдол ашгаа санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор хувьцаа эзэмшигчдэд олгож, хуваарилалтын тайланг ногдол ашиг хуваарилж дууссан өдрөөс хойш ажлын 15 өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлэхийг нээлттэй хувьцаат компани бүрт үүрэг болгосон юм.

 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ