• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42736.92

( -438.43 -1.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42736.92 -438.43
MSE A Индекс 16653.43 -179.65
MSE B Индекс 12141.46 26.93

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 1-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-01 17:02:38

Энэ өдөр нийт 18,712,200,156 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

4-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-30 17:06:16

Энэ өдөр нийт 21,658,914,061 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ХҮННҮ МЕНЕЖМЕНТ" ХК-ИЙН ХУВЬЦААГ САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2024-04-30 11:11:39

Худалдан авах санал гаргагч нь худалдах саналыг Улаанбаатар хот, Самбуугийн гудамж,Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, MN tower, 810 тоот шуудангийн хаягаар хүлээн авна.

Мэдээ мэдээлэл

"ОМНИ АССЕТ" ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ БОЛЛОО

2023-11-22 12:35:08

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн арилжааны танхимд өнөөдөр /2023-11-22/ “Омни Капитал ББСБ” ХХК-иас олон нийтэд санал болгон гаргаж буй "Омни ассет" хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо.

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, “Омни Капитал ББСБ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Эрэлхэг, “Апекс Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Лхамдолгор болон албаны бусад хүмүүс оролцсон.

Ёслолын ажиллагааг нээж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай хэлсэн үгэндээ:

“Энд хуран цугласан та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. 2020 онд Монголын хөрөнгийн бирж нь нээлттэй, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас /ХБҮЦ/-ны эрх зүйн орчныг бий болгож, хөрөнгийн зах зээлд тус бүтээгдэхүүнийг гаргах нөхцөл бүрдсэн юм.  

Өнөөдөр “Омни Капитал ББСБ” ХХК нь хоёр дахь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг хөрөнгө оруулагчдад санал болгож байна.

Аливаа шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх нь үнэт цаасны компани, хууль зүйн зөвлөгөө үзүүлэх компани, аудитор, үнэлгээний компаниудын цогц ажил байдаг. Тиймээс энэхүү ХБҮЦ-ыг олон нийтэд нээлттэй санал болгох үйл явцад хүчин зүтгэсэн нийт баг хамт олонд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

Энэ ташрамд Монголын хөрөнгийн бирж /МХБ/ болон Монголын хөрөнгийн зах зээлийн орчинд 2023 он ажил үйлс өрнүүн, түүхэн дээд үзүүлэлтүүдээ шинэчилсэн жил болж байна. Тухайлбал энэ онд МХБ-ээр дамжуулж Монголын хөрөнгийн зах зээлд банкны реформ хийгдэж, системийн таван банк олон нийтийнх боллоо. Мөн МХБ Монгол Улсын экспортын үндсэн бүтээгдэхүүн болох уул уурхайн түүхий эдийн арилжааг нэвтрүүллээ. Ингэснээр МХБ-ийн нийт арилжааны хэмжээ өчигдрийн байдлаар /2023-11-21/ зургаан их наяд төгрөгт хүрч өмнөх түүхэн дээд рекордыг шинэчиллээ. Түүнчлэн үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 10.2 их наяд төгрөг болсон нь ДНБ-ний 20 орчим хувьтай тэнцэх өндөр үзүүлэлт юм” гэдгийг онцоллоо.

“Омни капитал ББСБ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Эрэлхэг:

“Сайн байцгаана уу. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн хамтрагч байгууллагын төлөөлөл та бүхэнд баярлалаа. Манай компани 2022 онд Монгол Улсад нээлттэй арилжсан хоёр дахь ХБҮЦ-ыг хөрөнгө оруулагчдад санал болгож байсан бол энэ удаа 9 дэх ХБҮЦ-ийг хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх нээлтээ хийж байна. Энэхүү үйл ажиллагаанд хамтран оролцсон байгууллагууд, дэмжин ажилласан зохицуулагч байгууллагууддаа талархал илэрхийлье.

Манай хамт олны нийтэд санал болгон гаргаж байгаа “Хөрөнгөө босго” уриатай “Омни ассет” ХБҮЦ нь эрсдэл багатай, хүүгийн түвшин тогтмол, татварын хөнгөлөлттэй, барьцаа хөрөнгө найдвартайгаараа давуу талтай” гэв.

“Апекс капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Лхамдолгор:

“Апекс капитал ҮЦК” ХХК нь Монголын хөрөнгийн зах зээлд андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Бид хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргах, улс орны эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран санхүүжилтийг олон эх үүсвэрээс шийдэх боломж дээр ажиллаж байна. Түүнчлэн хөрөнгө оруулагчдын хувьд зах зээлд гарч байгаа сайн бүтээгдэхүүнүүд, тухайн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж чадах шилдэг аж ахуйн нэгжүүдийг санал болгодог.

Манай хоёр байгууллага 2018 оноос эхлэн хамтарч ажилласан. Бид хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалан, амлалтаа ёс зүйтэй биелүүлдэг. Энэ удаа "ОМНИ АССЕТ" ХБҮЦ-ыг хөрөнгө оруулагчдад, зах зээлд санал болгож байгаадаа баяртай байгаа. Яг энэ цаг үед хөрөнгө оруулагчдын сонгож болох өндөр өгөөжтэй бүтээгдэхүүн бол "ОМНИ АССЕТ" ХБҮЦ бөгөөд “Омни Капитал ББСБ” нь сүүлийн 5 жил салбарын дунджаас 2 дахин илүү өсөлттэй явж байгаа аж ахуйн нэгж” хэмээн тодотголоо.

Төгсгөлд нь “Омни Капитал ББСБ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Эрэлхэг анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол үйлдэж, Монголын хөрөнгийн биржийн дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээлээ.

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ