• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49552.83

( 44.64 0.09% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49552.83 44.64
MSE A Индекс 18109.11 56.45
MSE B Индекс 14622.72 -49.6

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 05 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-05-22 16:08:55

Засгийн газрын хямдруулалттай, купонтой дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагт www.bond.mse.mn системээр дамжуулан зохион байгуулах ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

05-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-22 15:15:43

Энэ өдөр нийт 7,094,602,526 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 5 ДУГААР САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2025-05-21 18:39:14

Энэ удаагийн танхимын сургалтад 20 гаруй суралцагч хамрагдан, сертификатаа гардан авсан.

2017.09.28-2017.10.03-ны өдрүүдэд захиалга авч, арилжигдах богино хугацаат ЗГҮЦ/28/

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

1. Үнэт цаас гаргагчийн нэр:                      Монгол Улсын Сангийн яам
2. Үнэт цаас гаргах зорилго:                      Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн удирдлага
3. Үнэт цаасны санал болгох хүрээ:         Олон нийтэд санал болгох
4. Үнэт цаасны төрөл:                                 Засгийн газрын энгийн үнэт цаас
5. Нэрлэсэн үнэ:                                           100,000.00
6. Хямдруулсан үнэ:                                     94,036.00
7. Нийт гаргах тоо:                                       20,000 ширхэг
8. Богино хугацаат үнэт цаасны үзүүлэлт:

 

 Тоо хэмжээ   /ширхэг/ Үнийн дүн /тэрбум төгрөг/ Хугацаа /7 хоног/ Хүү төлөгдөх хэлбэр Жилийн хүүгийн хэмжээ (хувь) Захиалга эхлэх өдөр Арилжаа хаах өдөр 
20,000 2 28 Хямдруулалттай 11.810% 17.09.28 17.10.03

9. Хүүгийн хувь хэмжээ: Долоо хоног бүр арилжигдах Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны хүүгийн хувь хэмжээг зах зээлийн жишиг хүүг үндэслэн Сангийн яам тогтооно.
10. Захиалга авах хугацаа: Монголын хөрөнгийн бирж нь тус арилжааны захиалгыг Мягмар гарагийн  11:30 минут хүртэл авна, 
11. Захиалга хүлээн авах цаг: Мягмар гарагийн 11:30 цаг хүртэл                                                
12. Арилжаа хийгдэх: Монголын хөрөнгийн биржийн арилжааны системд нийт захиалгыг хүлээн авсны дараа нийт ирсэн саналыг Сангийн яаманд цахим хэлбэрээр хүргүүлэх бөгөөд Сангийн яамнаас баталгаажуулсны үндсэн дээр хуваарилалтыг хийнэ. 

 

2017.09.28