• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50289.01

( 75.44 0.15% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50289.01 75.44
MSE A Индекс 19676.99 18.39
MSE B Индекс 15208.44 57.62

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-20 16:38:42

Энэ өдөр нийт 8,815,870,055 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

12-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-19 16:07:17

Энэ өдөр нийт 18,423,563,806 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

12-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-18 16:24:50

Энэ өдөр нийт 20,932,555,849 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Нээлттэй ажлын байр

ДАДЛАГАЖИГЧ ОЮУТАН СОНГОН ШАЛГАРУУЛНА

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь мэдээлэл технологи, програм хангамж мэргэжлийн чиглэлээр суралцаж буй Эрхэм оюутан таныг ирээдүйн чадварлаг мэргэжилтэн болоход тань дэмжлэг үзүүлэх зорилгоор сургуулиа төгсөх хүртэл хугацаанд дадлагажих, цаашид ажлын байраар хангагдах боломжийг олгож, сонгон шалгаруулалт зарлаж байна.

Сонгон шалгаруулалтанд тавигдах үндсэн шаардлага:

  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд Программ хангамж болон компьютерийн инженер мэргэжлээр суралцаж буй бакалаврын төгсөх курсын оюутан байх.

  • Сурч хөгжих чин хүсэл эрмэлзэлтэй, цаашид тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой байх;

Бид шаардлага хангасан оюутныг сонгон шалгаруулж, дадлагажих хугацаанд дараах тэтгэлэг, боломжуудыг олгох болно. Үүнд:

  • Сургууль төгсөх хүртэлх хугацааны сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох;

  • Төгсөлтийн судалгааны ажил хийх боломжоор хангах;

  • Сургуулиа амжилттай төгссөн тохиолдолд үргэлжлүүлэн үндсэн ажилтнаар ажиллах боломжоор хангах.

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй оюутан, залуусын бүрдүүлэх материалыг жагсаалт:

  • Анкет /ТАХ анкет маягт №1/

  • Сургуулийн тэнхимийн эрхлэгчийн тодорхойлолт

  • Сургалтын албаны баталгаажуулсан дүнгийн тодорхойлолт

  • Иргэний үнэмлэхийн хуулбар

  • 1 хувь цээж зураг

 

Дээрх материалыг бүрдүүлэн Монголын хөрөнгийн биржийн хүний нөөцийн мэргэжилтэнд өгөх эсвэл namuun.b@mse.mn хаягт цахим шуудангаар ирүүлнэ үү.

 

Холбоо барих утас: +976-11-323715 /2114/, +976-99905666

Жич: Материалыг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.

 

2019/08/21 өдөр

ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧ

“Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанид Ерөнхий нягтлан бодогч сонгон шалгаруулж авна.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Англи хэлний мэдлэгтэй;

  • Цагийн менежмент сайн байх;

  • Багаар болон бие даан ажиллах ур чадвартай;

  • Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой;

  • Тайлагнах, илтгэх ур чадвартай байх;

  • Үнэнч шударга, нямбай, зарчимч, мэргэжлийн ёс зүйтэй. 

 

Ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлага:

  • Мэргэшсэн нягтлан бодогч байх;

  • Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай;

  • СТОУС, НББОУС-д нийцүүлэн санхүүгийн тайлан гаргах, бичиг баримт боловсруулах, түүнд дүгнэлт хийх, санхүү нягтлан бодох бүртгэлийн программ дээр ажиллах, тайлан мэдээ гаргах чадвартай байх.

 

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет /маягт №1/

  • Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар, хавсралтын хамт

  • Иргэний үнэмлэхний хуулбар

  • 2 хувь цээж зураг

 

Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монголын хөрөнгийн биржийн Захиргааны албаны хүний нөөцийн мэргэжилтэнд өгөх эсвэл namuun.b@mse.mn хаягаар ирүүлнэ үү.

Өргөдлийг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах ба эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчтай бид холбогдох болно.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 3, Монголын хөрөнгийн бирж

Утас: 976-11-323715 /2114/

 

Нээлттэй ажлын байр /2019.01.22/

“Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн Мэдээлэл технологийн албанд дараах ажлын байруудад ажилтан сонгон шалгаруулж авна.

  1. Мэдээлэл технологийн үйлчилгээний инженер

  2. Программ зохиогч

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Англи хэлний зохих мэдлэгтэй;

  • Багаар болон бие даан ажиллах ур чадвартай;

  • Тогтвор суурьшилтай ажиллах, мэргэших сонирхолтой;

  • Харилцааны ур чадвартай;  

Ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлага:

  1. Мэдээлэл технологийн үйлчилгээний инженер;

  • Мэдээлэл технологийн инженер, комьпютерийн сүлжээний инженерийн бакалавр зэрэгтэй;

  • Windows болон Microsoft server, Active Directory-ийн орчинд ажиллах чадвартай;

  • Системүүд, комьпютер тоног төхөөрөмжүүд дээр ажиллах чадвартай;

  • Техник хангамж, программ хангамжуудыг суулгах, ажиллах чадвартай;

  1. Программ зохиогч;

  • Программ хангамж болон компьютерийн инженер мэргэжлээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй;

  • Monitoring өгөгдлийн сангийн программ хангамж тохируулах ур чадвартай;

  • PHP, SQL, C#, HTML5, CSS болон JAVASCRIPT технологиуд дээр ажиллах ур чадвартай;

  • Линукс үйлдлийн системийн орчинд ажиллах өндөр түвшний мэдлэгтэй бол давуу тал болно;

  • Ямар нэгэн framework эзэмшсэн, Linux, Oracle-ийн албан ёсны сертифкатуудтай бол давуу тал болно;

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет /Зурагтай/

  • Боловсролын дипломын хуулбар, хавсралтын хамт

  • Иргэний үнэмлэхний хуулбар

Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монголын хөрөнгийн биржийн байранд өөрийн биеэр ирэн компанийн Захиргааны албаны хүний нөөцийн мэргэжилтэнд өгөх болон namuun.b@mse.mn хаягаар ирүүлнэ үү.

Өргөдлийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах ба эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчтай бид холбогдох болно. Бичиг баримтыг буцаан олгохгүй.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 3, Монголын хөрөнгийн бирж

Утас: 976-11-323715 /2114/

 

Нээлттэй ажлын байр /2023.04.19/

Эрх зүйч - 1 

Маркетингийн мэргэжилтэн - 1

Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгаа хариуцсан мэргэжилтэн - 3

Аж ахуйн инженер - 1 

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет /Зурагтай/

  • Боловсролын дипломын хуулбар, хавсралтын хамт

Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монголын хөрөнгийн биржийн байранд өөрийн биеэр ирэн компанийн Захиргааны албаны хүний нөөцийн мэргэжилтэнд өгөх эсвэл anu-ujin.g@mse.mn  болон info@mse.mn хаягаар ирүүлнэ үү.

Өргөдлийг 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах ба эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчтай бид холбогдох болно. Бичиг баримтыг буцаан олгохгүй.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 3, Монголын хөрөнгийн бирж

Холбоо барих:

Утас: 976-11-323715 /2111/

И-майл хаяг: anu-ujin.g@mse.mn

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ