MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“ИНВЕСКОР ББСБ” ХК 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2024-08-15

2024 оны эхний хагас жилийн цэвэр ашиг 40 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 125%-р өссөн байна.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй “ИНВЕСКОР ББСБ” ХК 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

  • Дархан хот болон Сонсголонд шинэ салбар нээснээр Монгол улсад нийт 16 салбар, Киргиз улсад 5, Казакстан улсад 1 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна.

  • Олон улсын хамгийн том нийгмийн хөгжлийг дэмжигч хөрөнгө оруулалтын сан болох Blue Orchard MicroFinance Fund-с 10 сая ам. долларын зээл авлаа

  • 2024 оны эхний хагас жилийн эцэст нийт зээлийн багц 596 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 69%-р өссөн байна.

  • 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашиг 40 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 125%-р өссөн байна.

Та бүхэн “ИНВЕСКОР ББСБ” ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Шууд дамжуулалтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн албан ёсны фэйсбүүк хаягаар энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ