“АРД ДААТГАЛ” ХК 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА
"Ард даатгал" ХК-ийн нөхөн төлбөрийн хэмжээ энэ оны эхний хагаст 4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2 дахин өссөн байна.
Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй "Ард даатгал" (AIC) ХК нь 2022 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.
Тайлант хугацаанд:
2022.06.30-ны өдрийн байдлаар нийт хөрөнгө 36.1 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оныхоос 3.78 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Компанийн зах зээлийн үнэлгээ 18.4 тэрбум төгрөгт хүрэв.
Нийт нөхөн төлбөрийн хэмжээ энэ оны эхний хагаст 4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2 дахин өссөн байна.
2020 оны 06 дугаар сард 2000 шахам хувьцаа эзэмшигчтэй байсан бол 2022 оны эхний хагас жилд 9700 гаруй хувьцаа эзэмшигчтэй болж өргөжсөн.
"Ард санхүүгийн нэгдэл" ХК тус компанийн нийт хувьцаа болох 25 сая ширхэг хувьцааны 45.4 хувийг эзэмшиж байна.
Та бүхэн "Ард даатгал" ХК-ийн 2022 оны эхний хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ