• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42452.39

( -538.73 -1.25% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42452.39 -538.73
MSE A Индекс 16528.41 -70.49
MSE B Индекс 11952.78 -55.87

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-13 16:22:08

Энэ өдөр нийт 13,955,460,197 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-05-13 14:15:27

2024 оны 5 дугаар сарын 06-наас 2024 оны 5 дугаар сарын 10-ны хооронд өдөрт дунджаар 50,614,291,419.74 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

"ЭМ ЖИ ЭЛ АКУА" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОН ГАРГАЖ ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 2024 ОНЫ 05 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДӨР ЭХЛҮҮЛНЭ

2024-05-13 13:50:13

Анхдагч зах зээлд хувьцааны захиалгын эрэлтийн хэмжээ нь нийлүүлэлтийн хэмжээнээс давсан тохиолдолд greenshoe хэрэгжүүлэхгүй буюу нэмж хувьцаа гаргахгүй.

Мэдээ мэдээлэл

"ПРЕМИУМ НЭКСУС" ХК 2023 ОНЫ САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАНИЛЦУУЛГА

2024-03-04 09:06:51

Тайлант хугацаанд:

Санхүүгийн гол үзүүлэлтүүд:

  • Компанийн цэвэр орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 хувиар өсөж, 390.5 тэрбум хүрсэн нь IPO-ийн төлөвлөгөөг 100 хувь биелүүлсэн үзүүлэлт юм.

  • Компанийн нийт алдагдал 2023 оны эцсээр -2.59 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 39 хувиар буурч, нийт алдагдлын маржин 1 хувиар сайжирсан үзүүлэлт болов.

  • Компанийн цэвэр алдагдал 2023 оны эцсээр -32.71 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 27 хувиар өссөн хэдийч, цэвэр алдагдлын маржин 1.4 хувиар буурсан үзүүлэлт болов.

  • Компанийн нийт хөрөнгийн дүн нь 2022 оны жилийн эцэстэй харьцуулахад 32 хувиар өсөж, 202.8 тэрбум төгрөгт хүрсэн байна.

  • 2023 оны эцсээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар Компанийн эздийн өмчийг 61.6 төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гарсан нь 35.1 тэрбум төгрөгийн өрийг хувьцаагаар солих, үлдсэн 26.5 тэрбум төгрөг нь хөрөнгийг хувьцаагаар солих шийдвэр байв. 

  • Компанийн нийт ажиллагсдын тоо 2023 оны эцэст 3,400 гаруй болсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6 хувиар өссөн үзүүлэлт юм.

  • Салбар дэлгүүрийн тоо 2023 оны эцэст 374 болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 89-р нэмэгдсэн байна. Энэ нь IPO-ийн төлөвлөгөөг 4 хувиар давуулсан үзүүлэлт юм. 

Стратегийн зорилтуудийн биелэлт:

  • Зах зээлд манлайлах: Улаанбаатар хотод шинээр 69 дэлгүүр, мөн Төв, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай, Говьсүмбэр, Хэнтий аймгуудад нийт 20 шинэ дэлгүүр нээж, нийт 374 дэлгүүртэйгээр зах зээлийг манлайлж байна.

  • Дэд бүтэц: Нийт түгээлтийн 99 хувийг өөрийн түгээлтийн шугамаар дамжуулж, нийт гинжин хэлхээг 99 хувь хянаж байна, мөн хүйтэн хэлхээний түгээлтийн температурын гормыг хянах чадвартай болж чанартай, найдвартай нийлүүлэлтийн гинжин хэлхээг ажиллуулж байна.

  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, ялгарал: Чанар, үйлчилгээний стандартыг өндөрт барьж хоолны вендоруудын 43 хувь нь HACCP стандартын гэрчилгээг аван хэрэглэгчдэд очих үнэ цэнийг нэмэгдүүлсэн. Дэлхийн томоохон брендүүдийг Ази, Европ, Америк бүс нутгуудаас Монголын хэрэглэгчдэд тасралтгүй тогтмол хүргэн, нийлүүлж байна.

  • Үнэнч хэрэглэгчдийг нэмэгдүүлэх: QSC (Quality, Service, Cleanness) стандартыг байнга сайжруулах бодлого баримталж, давтагдсан тоогоор нийт хэрэглэгчдийн худалдан авалтын тоо 45 сая хүрж 34 хувийн өсөлт үзүүлсэн

Технологийн дэвшлийг нэвтрүүлэх: CU апп дээр Ибаримт, кредит картын холболт нэмэгдэж идэвхтэй хэрэглэгчдийн тоо 150,000-д хүрж бид дижитал шийдлүүдээр дамжуулж шинэ үнэ цэнийг харилцагч нартаа бүтээж байна.

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ