Хамгийн хурдацтай өсч буй зах зээлийн өсөлтийг даган үнэ цэнээ өсгөх боломж

Олон улсын жишигт нийцсэн хууль эрх зүйн орчин

Дэлхийн 20 улсын 30 гаруй хөрөнгийн биржид ашиглагддаг "МИЛЛЕНИУМ АЙ ТИ" системээр үнэт цаасаа олон нийтэд ил тод, нээлттэй, шударга арилжих боломж

Давхардсан тоогоор нийт 46 компани 162 тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлсэн түүхтэй

Урт хугацааны өндөр өсөлтийг даган компанийн үнэ цэнээ өсгөх бодит боломж

2017 онд Зах зээлийн үнэлгээ 50% -иар нэмэгдэн 2.4 ИХ НАЯД төгрөгт хүрлээ.

2017 онд ТОП-20 ИНДЕКС 69% -иар нэмэгдсэн.

2017 - 2018 онд IPO захиалга нийлүүлэлтээсээ 3-16.5 дахин өсч хаагдсан.

2017 оны байдлаар хөрөнгө оруулагчдын 90% нь дотоодын, 10% олон улсын хөрөнгө оруулагчид байна.

Б.Тамир Айтүүлс ХК - CEO
"Манай компани мэдээллийн технологийн салбараас анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгон гаргаж, нээлттэй компани болсноор компанид итгэх гадаадын хөрөнгө оруулагч, харилцагчдын итгэл үнэмшил хийгээд байгууллагын нэр хүнд, нийгэмд эзлэх байр суурь нэмэгдэж, компанийн засаглал сайжирсны зэрэгцээ бусад компаниудын нээлттэй компани болох урам зоригийн галыг бадраасан гэдэгт итгэлтэй байна."
Б. Дэлгэржаргал Лендмн ББСБ ХК - CEO
“Нээлттэй компани болсон нь манай компанийн үйл ажиллагааны цар хүрээ, нэр хүндэд эергээр нөлөөлж, зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхөд чухал ач холбогдолтой байсан төдийгүй, өрсөлдөх чадварыг өсгөх гол хөшүүргийн нэг болж, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээг шинэ түвшинд хүргэж, санхүүгийн үйлчилгээнд хамрагдах иргэдийн тоог улам бүр нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр болж байна."
Петер С.Акерли Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК - CEO
"Монголын ард түмэнд уул уурхайн баялгийн үр шимээс хуваалцах хамгийн шударга, ил тод арга зам нь Монголын хөрөнгийн биржид үнэт цаасаа бүртгүүлэх явдал юм."
Д. Дуламсүрэн Хөвсгөл Алтан Дуулга ХК - CEO
"Хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг манай компанийн олон нийтээс татан төвлөрүүлсэн нэмэлт хувьцааны санхүүжилт нь зээлийн хүүгийн зардлыг бууруулах , үйлдвэрлэлээ өргөжүүлэх, шинэ ажлын байр бий болгох зэрэг олон эерэг үр нөлөөг бий болгож байна."

IPO

Нээлттэй компани болж компанийн нэр хүнд,
үнэ цэнээ өсгөх бодит боломж

ЛэндМН ББСБ ХК

“Лендмн ББСБ” ХК нь нийт хувьцааныхаа 25%-ийг буюу 200 сая ширхэг хувьцааг тус бүрийг нь 25 төгрөгийн тогтоосон үнээр олон нийтэд болон стратегийн хөрөнгө оруулагч нарт санал болгож нийт 5 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн байна. Тус компанийн хувьцааг анхдагч зах зээлд худалдаж авахаар нийт 6,000 гаруй хөрөнгө оруулагчдаас 43 тэрбум төгрөгийн захиалга ирүүлснээр хөрөнгийн зах зээлийн түүхэнд байгаагүй их захиалга авсан IPO болсон юм.

Монгол Базальт ХК

“Монгол Базальт” ХК нийт хувьцааныхаа 30 хувь буюу16,925,100 ширхэг хувьцааг тус бүрийг нь 380 төгрөгийн тогтоосон үнээр олон нийтэд санал болгон худалдаалж, нийт 6,431,538,000 төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн.

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК

Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монгол улсад ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхэлдэг "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" Монголын хөрөнгийн биржид үнэт цаасаа бүртгүүлж, 2.56 тэрбум төгрөг (1.36 сая канад доллар)-ийн хөрөнгийг татан төвлөрүүлж анхны давхар бүртгэлтэй компани боллоо.

Мандал даатгал ХК

Даатгалын салбараас анх удаа нээлттэй компани болсон “Мандал даатгал” ХК нь нийт хувьцааныхаа 25% буюу 1,560,754 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож, анхдагч зах зээлийн арилжаанд 861 хувь хүн, аж ахуйн нэгж оролцож, нийтдээ 1,916,207 ширхэг хувьцаа худалдан авах захиалга ирүүлсэн нь олон нийтэд санал болгосон дүнгээс 23 хувиар давсан үзүүлэлт боллоо.

Ард даатгал ХК

Даатгалын салбараас анх удаа нээлттэй компани болсон “Ард даатгал” ХК нь нийт хувьцааныхаа 30 хувь буюу 7,500,000 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 700 төгрөгөөр олон нийтэд санал болгон худалдаалж, нийт 5.25 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн бөгөөд анхдагч зах зээлийн арилжаанд 1,367 хувь хүн, аж ахуйн нэгж оролцож, нийтдээ 9,954,848 ширхэг хувьцаа худалдан авах захиалга ирүүлсэн нь олон нийтэд санал болгосон дүнгээс 32.7 хувиар давсан үзүүлэлт боллоо.

Олон нийтээс хөрөнгө амжилттай татан төвлөрүүлсэн компаниудын жишээ

Татан төвлөрүүлсэн хөрөнгийг орон сууцны зээлийн багцыг буцаах нөхцөлтэйгээр худалдан авахад зарцуулсан байна.

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 70 дугаар тогтоолын дагуу “Монгол шуудан” ТӨХК нийт хувьцааныхаа 34 хувьтай тэнцэх нэмэлт хувьцааг олон нийтэд амжилттай арилжиж, төвлөрүүлсэн хөрөнгийг компанийн үйл ажиллагааг сайжруулахад ашигласан байна.

Бүртгүүлэх үеийн зах зээлийн үнэлгээ
₮217.7 тэрбум

Нийт татан төвлөрүүлсэн хөрөнгө
₮37.3 тэрбум

Бүртгүүлэх үеийн зах зээлийн үнэлгээ
₮18.4 тэрбум

Нийт татан төвлөрүүлсэн хөрөнгө
₮6.3 тэрбум

2017-2021 оны хооронд хэрэгжих “Модуляр дата төвийн парк” төслийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулжээ.

Нэг цэгийн үйлчилгээний төв, боодлын ачаа шилжүүлэн дамжуулах туузан дамжуурга, вагоноос авто машинд нунтаг ачааг шилжүүлэн дамжуулах туузан дамжуурга, автопогрузчик зэрэгт зарцуулжээ.

Бүртгүүлэх үеийн зах зээлийн үнэлгээ
₮3.4 тэрбум

Нийт татан төвлөрүүлсэн хөрөнгө
₮1.3 тэрбум

Бүртгүүлэх үеийн зах зээлийн үнэлгээ
₮4.6 тэрбум

Нийт татан төвлөрүүлсэн хөрөнгө
₮0.9 тэрбум

Олон нийтээс босгосон хөрөнгийг 30,000 тонн ангижруулсан төмөрлөг үйлдвэрлэх хүчин чадалтай төмөрлөгийн үйлдвэрийн 2 дугаар шугамыг Эрдэнэт хотод байгуулахад зарцуулжээ.

Олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Чингис хааны хөшөөний цогцолбор, 13-р зуун үндэсний парк зэрэг аялал жуулчлалын цогцолбор барьж байгуулахад зарцуулсан байна.

Бүртгүүлэх үеийн зах зээлийн үнэлгээ
₮9.9 тэрбум

Нийт татан төвлөрүүлсэн хөрөнгө
₮3.2 тэрбум

Бүртгүүлэх үеийн зах зээлийн үнэлгээ
₮10.0 тэрбум

Нийт татан төвлөрүүлсэн хөрөнгө
₮8.3 тэрбум

Хэрхэн бүртгүүлэх вэ?

Үнэт цаасны бүртгэлийн ач холбогдол

Хувьцаагаа олон нийтэд санал болгон урт хугацааны санхүүжилт татах замаар нээлттэй компани болохын ач холбогдол болоод нээлттэй компани болох шийдвэр гаргахдаа харгалзан үзвэл зохих асуудлуудыг олж мэдээрэй.

Илүү дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзнэ үү.

Бүртгэлийн шалгуур

Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэхийн тулд үнэт цаас гаргагч нь “Үнэт цаасны бүртгэлийн журам”-аар тогтоосон үйл ажиллагаа явуулсан жилийн, борлуулалтын орлогын, ажлын капиталын, хувьцаа эзэмшигчдийн тооны шалгуур, шаардлагыг хангасан байх шаардлагатай байдаг.

Илүү дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзнэ үү.

Бүртгэлийн үе шат

Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэх ажиллагааг ерөнхийд нь 7 үе шат болгон хуваан үе шат бүрийг дэлгэрэнгүй байдлаар тайлбарласан зааварчилгааг гаргав

Илүү дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзнэ үү.

Бүртгэлийн хураамж

Үнэт цаас олон нийтэд санал хөрөнгө татан төвлөрүүлж буй компани нь биржид бүртгүүлэхдээ мөн бүртгүүлсний дараа буюу бүртгэлтэй байх хугацаанд тодорхой төрлийн хураамжуудыг төлдөг.

Илүү дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД БҮРТГҮҮЛСНИЙ АЧ ХОЛБОГДОЛ

САНХҮҮЖИЛТИЙН ЭХ ҮҮСВЭР ХАНГАГДАХ

Компаниа өргөжүүлж хөгжүүлэх төслийг санхүүжүүлэх их хэмжээний эх үүсвэрийг бага зардлаар татан төвлөрүүлэхээс гадна ирээдүйд нэмэлт санхүүжилт татах ажиллагаа нь хялбаршиж зардал, цаг хугацааг хэмнэнэ. Өрийн эх үүсвэр татахтай харьцуулбал үндсэн болон хүүгийн төлбөрийн дарамт байхгүй.

КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН САЙН ТОГТОЛЦОО, ЧАДВАРЛАГ БОЛОВСОН ХҮЧИН, САЙН МЕНЕЖМЕНТИЙН БАГ БҮРДЭХ

Нээлттэй, ил тод, хяналттай болсноор компанийн засаглалын сайн тогтолцоо, сайн менежменттэй байх, чадварлаг хариуцлагатай удирдлагын баг бүрдэх боломжууд нээгдэнэ. Түүнчлэн, ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд илүү таатай нөхцөл бүрдүүлснээр чадвартай, шилдэг мэргэжилтнийг тогтвортой ажиллуулах боломж бүрдэнэ.

ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ ЭХ ОРОНДОО САНАЛ БОЛГОЖ БАЙНА.

Өнгөрсөн хугацаанд хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх ажлын хүрээнд, “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулга батлагдан мөрдөгдөж эхэлсний зэрэгцээ бусад дагалдах хууль тогтоомж, дүрэм журмууд шинэчлэгдээд байна. Мөн олон улсын жишгийн дагуу, үнэт цаасны арилжаа, төлбөр тооцоо, хадгаламж болон хяналтын цогц шийдэл бүхий дэлхийд хамгийн өндөр хурд, хүчин чадалтай Миллениум Ай Ти цогц програмыг Монголын хөрөнгийн зах зээлд албан ёсоор нэвтрүүлэн ашиглаж байна.

ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ НЭМЭГДЭХ

Компанийн үйл ажиллагаа, ирээдүйтэй холбогдох бүх мэдээллээс хамаарч компанийн үнэлгээ зах зээлийн ханшаар өндрөөр тогтоогдох боломжтой.

ОЛОН НИЙТ БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ТАНИГДАХ

Үнэт цаас гаргасан компаниуд нь хэвлэл мэдээллийн анхааралд илүү өртдөг төдийгүй зах зээлийн индексийн багцад орж тооцогдох боломжтой тул тухайн компани болон компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийт таньж мэдэх боломжтой.

МЭРГЭЖЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ТАТАХ

Мэргэжлийн хөрөнгө оруулагчид үнэт цаасыг худалдан авснаар хувьцааны ханшийн хэлбэлзэл харьцангуй тогтворжих, хувьцаа эзэмшигчидтэй холбоотой зардлууд харьцангуй буурах, нэмэлт санхүүжилт татах ажиллагаа хялбарших боломжтой.

ЦАГ ХУГАЦАА, ЗАРДЛЫГ ХЭМНЭХ

Үнэт цаасыг олон нийтэд санал болгохтой холбогдон гарах зардлууд, үүнд биржийн бүртгэлийн хураамжаас гадна зөвлөх байгууллагууд болох андеррайтерийн компани, хуулийн зөвлөх, аудитын компанийн төлбөр, маркетингийн зардал гэх мэт үндсэн зардлууд нь гадаадын зах зээлтэй харьцуулбал хямд тусахаас гадна орон зай, цаг хугацаанаас үүдэлтэй үйл явц удаашрах эрсдэлээс сэргийлнэ. Үнэт цаас гаргасны дараа хувьцаат компанийн үүргээ биелүүлэхэд ч илүү хялбар дөхөм байна.

ҮНЭТ ЦААС ГАРГАХ ЭСЭХЭЭ ШИЙДЭХДЭЭ ХАРГАЛЗАН ҮЗЭХ АСУУДЛУУД

КОМПАНИЙН ҮНЭ ЦЭНЭД ЗАХ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ НӨЛӨӨЛӨХ

Компанийн үйл ажиллагаа хэдий сайн байсан ч үнэт цаасны үнэ ханш, хөрвөх чадвар нь зах зээлийн нөхцөл байдал, цуу яриа, эдийн засгийн нөхцөл байдал болон өөр улсын ижил салбарт гарсан өөрчлөлт зэргээс ихээхэн хамаарч, зах зээлийн үнэ цэнэ өөрчлөгдөх хандлага байдаг.

УДИРДЛАГЫН ЭРХ ХУВААГДАХ

Компанийн үнэт цаасны тодорхой хувийг олон нийтэд санал болгосноор компанийн удирдлагын эрх мэдлийн тодорхой хувь нь хувьцаа эзэмшигчдэд шилжинэ гэсэн үг юм. Тиймээс компанийн зүгээс их дүнтэй эсвэл нэгдмэл сонирхолтой этгээдтэй гэрээ хэлцэл хийх зэрэгт хувьцаа эзэмшигчдээс зөвшөөрөл авах шаардлагатай болдог. Энэ нь компанид оновчтой удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх давуу талыг бий болгодог.

МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ

Хувьцаат компани нь Хязгаарлагдмал хариуцлагатай компаниас илүү засаглал сайтай байх шаардлагатай бөгөөд компанийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл нь олон нийтэд ил тод байхыг шаарддаг нь компанийн үүрэг хариуцлагыг өндөржүүлдэг.

БҮРТГЭЛИЙН ШАЛГУУР

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын дагуу үнэт цаас бүртгүүлэхэд дараах шалгуур тавигддаг.

Шалгуур/Ангилал I ангилал II ангилал III ангилал
Үйл ажиллагаа явуулсан жил Тухайн чиглэлээр 3-аас доошгүй Тухайн чиглэлээр 2-оос доошгүй -
Санхүүгийн тайлан 3 жил СТОУС /IFRS/ 2 жил СТОУС /IFRS/ 2 жил СТОУС /IFRS/
Сүүлийн жилийн борлуулалтын орлогын хэмжээ 5.0 тэрбумаас дээш - -
Сүүлийн жилийн ашгийн хэмжээ 1 тэрбумаас дээш 100 саяас доошгүй байх -
Ажлын капитал - Бүртгэгдсэнээс хойш 12 сарын хугацаанд хангалттай байх -
Компанийн засаглалын зарчмыг дагаж мөрдөх + + /мөрддөггүй бол тайлбарлах/ + /мөрддөггүй бол тайлбарлах/
Удирдлагын багийн туршлага, түүний болон хяналтын багц эзэмшигчид Сүүлийн 2 жилийн дотор компанийн гүйцэтгэх удирдлагын багийн бүрэлдэхүүний 2/3 –т, сүүлийн 1 жилд хяналтын багц эзэмшигчдийн бүтцэд томоохон өөрчлөлт ороогүй байх, - -
Зах зээлийн үнэлгээ 10.0 тэрбумаас дээш 1.0 тэрбумаас дээш Компанийн саналыг харгалзан биржээс тухай бүр тогтоосон шаардлагыг хангах
Олон нийтэд эзэмшүүлэх хувь 25%-иас доошгүй эсвэл арилжааны 5% дээш 25%-иас доошгүй -
Хувьцаа эзэмшигчдийн тоо 100-аас доошгүй 50-аас доошгүй -
Үнэт цаас нь арилжигдах боломжтой байх Бүртгүүлэх үнэт цаас нь барьцаалагдах зэргээр гуравдагч этгээдийн эрхээр үүрэгжээгүй, битүүмжлэгдээгүй, өмчлөх эрхийг шилжүүлэхэд аливаа хязгаарлалтгүй, чөлөөтэй шилжих, арилжигдах боломжтой байх

Үнэт цаасны давхар бүртгэл

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах сайн тогтолцоо бүхий 26 хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн хувьцаа, 24 улсад бүртгэлтэй үнэт цаасанд суурилсан хадгаламжийн бичгийг Монголын хөрөнгийн зах зээлд арилжихад дотоодод мөрдөгдөж буй холбогдох дүрэм, журмын шалгуур, шаардлагаас хөнгөлөх, чөлөөлөх боломжтой.

Илүү дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзнэ үү.

Тогтмол биелүүлэх үүрэг

Биржид бүртгэлтэй компаниуд бүртгэлтэй байх хугацаандаа дараах үүргийг биелүүлнэ

  • Бүртгүүлсэн ангиллын шалгуурыг хангаж ажиллах
  • ХЭХ, ногдол ашиг хуваарилахдаа хууль, дүрэм журмыг баримтлах
  • Компанийн засаглалын кодексийг дагаж мөр
  • Үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг тогтмол болон тухай бүр мэдээлэх ба хариуцсан ажилтантай байх
  • Санхүүгийн тайланг СТОУС-д нийцүүлэн гаргаж, аудитийн байгууллагаар тогтмол баталгаажуулан Хороо болон Биржид ирүүлэх
Илүү дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзнэ үү.

БҮРТГЭЛИЙН ҮЕ ШАТ

Бүртгэлийн алхмуудын дэлгэрэнгүй

Үнэт цаас гаргах бэлтгэл ажил болон бүртгүүлэх зөвшөөрөл авахад нийт 3-6 сарын хугацаа шаардлагатай

  • Алхам 1

    Олон нийтэд хувьцаа санал болгох шийдвэр гаргах

    Компанийн тухай хуулийн 59 болон 60 дугаар зүйлд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаа хуралдуулах зар гаргаж, хурал зохион байгуулах өдрийн товоо гаргана. Уг гаргасан товын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийж, хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар хувьцааг олон нийтэд эзэмшүүлэх шийдвэрийг гаргана. Уг шийдвэртээ хувьцааг олон нийтэд хэрхэн эзэмшүүлэх талаар тусгасан байна.

  • Алхам 2

    Андеррайтерын, үнэлгээний, аудитын компани, болон мэргэжлийн шинжээчийн тайлан, дүгнэлт гаргуулах


    Андеррайтер


    Хувьцаагаа олон нийтэд санал болгох үйл ажиллагаанд зөвлөгөө өгөх, андеррайтерын үйлчилгээ үзүүлэх компаниа Монголын хөрөнгийн биржийн андеррайтерийн үйл ажиллагааны чиглэлтэй гишүүдээс сонгон гэрээ байгуулна. Төрийн өмчит компаниудын хувьд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас андеррайтерыг сонгон шалгаруулах тендер зарлан, сонгоно. Гэрээний дагуу андеррайтер нь компанийн болон үнэт цаасны танилцуулгыг бэлтгэх, үнэт цаасыг анхдагч зах зээлд худалдан борлуулах зэрэг үйл ажиллагааг явуулах бөгөөд таны олон нийтэд санал болгож буй хувьцааг худалдахад шаардлагатай бүх хүчин чармайлтыг гаргах ба хэрвээ анхдагч зах зээл дээр худалдагдаагүй үлдэгдэл гарвал Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 41.4.3 болон 41.4.4 -д заасны дагуу өөрөө худалдаж авах үүргийг хүлээдэг. Андеррайтерийн компаниудын бэлтгэсэн “Үнэт цаасны танилцуулга”-уудыг эндээс үзнэ үү.


    Мэргэжлийн шинжээч


    Андеррайтер шаардлагатай гэж үзсэн тохиолдолд мэргэжлийн шинжээчийг томилон ажиллуулна.


    Аудитийн компани


    Санхүүгийн зохицуулах хорооноос мэргэжлийн байгууллагуудад аудитын үйлчилгээ үзүүлэх эрх авсан аудитын компаниудаас сонгон гэрээгээ байгуулна. Аудит нь Биржийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 4.7-д заасан дараах асуудлаар дүгнэлт гаргана:

    • Танилцуулга бэлдэх үеийн хамгийн сүүлийн жилийн санхүүгийн тайлан компанийн нягтлан бодох бүртгэлийн бодлого улсын стандартад нийцэж байгаа эсэх
    • Дотоод хяналтын тогтолцоо нь Санхүүгийн тайлагналын олон улсын стандартад нийцсэн тайлан гаргах шаардлагад нийцэж байгаа эсэх, компанийн хөрөнгийг зохистой ашиглах, бүрэн бүтэн байдлыг хангах зорилгод нийцэж байгаа эсэх талаар
    • Танилцуулгад тусгагдсан санхүүгийн мэдээлэл нь бодит байдалд нийцэж байгаа эсэх

    Үнэлгээний компани


    “Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институти”-ийн гишүүнчлэлтэй, Санхүүгийн зохицуулах хорооноос мэргэжлийн байгууллагуудад үнэлгээ хийх эрх авсан үнэлгээний компаниудаас сонгон гэрээгээ байгуулна. Үнэлгээний компани нь Биржийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 4.6 -д заасны дагуу компанийн хөрөнгийн болон бизнесийн үнэлгээний тайлан, дүгнэлтийг Олон улсын үнэлгээний стандарт, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу гаргана. Уг тайлан, дүгнэлтээр танай компанийн буюу бизнесийн бодит үнэ цэнийг тайлан гарсан хугацаагаар харуулах бөгөөд уг үнэ цэнэд үндэслэн олон нийтэд санал болгох хувьцааны үнийг тогтоох юм.

    Хуулийн компани


    Санхүүгийн зохицуулах хорооноос мэргэжлийн байгууллагуудад хуулийн үйлчилгээ үзүүлэх эрх авсан хуулийн компаниудаас сонгон гэрээгээ байгуулна. Хуулийн компани нь Биржийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 4.5-д заасан дараах асуудлаар дүгнэлт гаргана:

    • Хорооноос баталсан “Монголын компанийн засаглал кодекс”-т нийцсэн эсэх
    • Улсын бүртгэл, татвар төлөгчийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийн бүртгэлтэй холбоотой зөрчил байгаа эсэх
    • Худалдан авах, бэлтгэн нийлүүлэх, зээлийн гэрээ болон үнэт цаас гаргагчийн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой бусад гэрээ хэлцэл нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх үр дагавар байгаа эсэх
    • Сүүлийн 1 жилийн дотор хийсэн их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцлийг хуульд заасан журмын дагуу байгуулсан эсэх
    • Үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, лиценз, зохиогчийн эрх, патент, бараа, үйлчилгээний тэмдэг, газар эзэмших эсхүл өмчлөх эрх нь хүчин төгөлдөр эсэх, тэдгээрийн хугацаа дуусах, цуцлагдах, аливаа үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэг хүлээсэн зэргээр үйл ажиллагаанд нь бодитой сөргөөр нөлөөлж болох нөхцөл байгаа эсэх
    • Үнэт цаас, үл хөдлөх болон бусад эд хөрөнгө өмчлөх эрх нь хүчин төгөлдөр эсэх, аливаа үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэг хүлээсэн эсэх
    • Үнэт цаас гаргагч нь Компанийн тухай хуулийн 6.14-т заасан хуулийн этгээдийн нэгдэлд хамаарч байгаа бол толгой, охин, хараат, зэргэлдээ компанийн талаарх мэдээлэлд үндэслэн үнэт цаас гаргагч компанийн хяналтыг жинхэнэ хэрэгжүүлэгч этгээд нь хэн болохыг тодорхойлох
  • Алхам 3

    Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржийн бүртгэлийн шалгалт

    Үнэт цаасаа нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгүүлэх хүсэлтэй компани нь хүсэлтээ Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржид нэгэн зэрэг гаргаж болно. Бүртгүүлэх хүсэлтийг хянан шалгах хугацааг өргөдөл гаргагчийн баримт материал нь зохих шаардлагыг хангаж, бүрдэл бүрэн болсон өдрөөс эхлэн тооцно.

    Ажлын 20 өдөр

    Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаас гаргагчийн бүртгүүлэх хүсэлтийг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 9.6 -д заасны дагуу ажлын 20 өдрийн дотор хянан бүртгэх эсэх шийдвэрээ гаргана.

    Ажлын 15 өдөр

    Үнэт цаас гаргагч нь МХБ-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журам” -аар тавигддаг нарийвчилсан шалгуур, шаардлагыг хангах эсэхийг ажлын 15 өдрийн дотор хянаж, бүртгэх эсэх шийдвэрээ гаргана.

  • Алхам 4

    Хувьцааг олон нийтэд сурталчлах

  • Алхам 5

    Хувьцааны захиалга авах, хаах

Бүртгэлийн хураамж

Бүртгэлийн хураамжийн төрөл:

/сая төгрөг/

Ангилал I ангилал II ангилал III ангилал
Өргөдлийг хүлээн авч хянах хөлс Шинээр болон нэмж үнэт цаас бүртгүүлэх 2
Бүртгэлд өөрчлөлт оруулах 1.5
Бүртгэлээс хасах 1.5
ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС Хувьцаа 50-500 25-250 5-50
Засгийн газрын бонд Татан төвлөрүүлэх хөрөнгийн 0.025%
Компанийн бонд Татан төвлөрүүлэх хөрөнгийн 0.1% /2.5 саяас доошгүй байна/
Гадаад улсын үнэт цаас гаргагч Биржээр арилжаалсан хувьцааны үнийн дүнгийн 1%
Жилийн үйлчилгээний хөлс 1.2-50 1.2-50 0.5-25

Үнэт цаасаа олон нийтэд анх удаа санал болгон хөрөнгө татан төвлөрүүлж буй компани буюу үнэт цаас гаргагч нь Монголын хөрөөнгийн биржийн “Үнэт цаасны бүртгэлийн журам” -ын дагуу дээрх хүснэгтээр харуулсан, дараах үйлчилгээний төлбөр, хураамжийг төлнө. Үүнд:

Өргөдлийг хүлээн авч хянах үйлчилгээний хөлс:

Биржид бүртгүүлэх хүсэлт гаргахдаа төлсөн байх бөгөөд 2.0 сая төгрөг байна. /“Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын Хавсралт 1 Хүснэгт 1/.

Үнэт цаасыг бүртгэх үйлчилгээний хөлс:

Үнэт цаас гаргагч нь биржийн бүртгэлийн шалгалт явагдаж дууссаны дараа буюу үнэт цаас бүртгэх шийдвэр гарсан даруйд биржид бүртгүүлсэн нийт үнэт цаасны үнэлгээнээс тооцон төлнө. /“Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын Хавсралт 1 Хүснэгт 2/ Жил бүрийн эцэс дэх компанийн хувьцааны хаалтын ханшаар тооцсон зах зээлийн үнэлгээнээс тооцон төлнө. /“Арилжааны журам”-ын Хавсралт 1-ын 1.2 /

Илүү дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзнэ үү.

Бүртгэлийн хураамжийн хөнгөлөлт, чөлөөлөлт:

Хураамжийн хөнгөлөлтийн төрөл/Ангилал I ангилал II ангилал III ангилал
Өргөдлийг хүлээн авч хянах хөлс -
Үнэт цаасыг бүртгэх үйлчилгээний хөлс 20 хүртэл хувиар хөнгөлнө

Хөнгөлөгдөх нөхцөл:

  • I ангилалд нэмж үнэт цаас бүртгүүлэх
  • Ангилал өгсч бүртгүүлэх
  • Нэмэлт санхүүжилт татахгүйгээр үнэт цаасаа бүртгүүлэх
  • Стратерийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулд
  • НҮБ-аас баталсан тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаатай компани үнэт цаасаа бүртгүүлэх
Жилийн үйлчилгээний хөлс 10% - -

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авахыг хүсвэл та “Цаг авах” холбоосоор орж, бидэнтэй уулзах цаг товлох боломжтой. Холбоо барих

Хаяг Монголын Хөрөнгийн Бирж, Сүхбаатарын талбай-3, Улаанбаатар 15160, Монгол улс
Уулзалтын хуваарь Цаг авах
Имэйл хаяг listing@mse.mn
Холбоо барих 976-11-310517-/3213/

Монголын Хөрөнгийн Бирж © 2018 он