• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42422.5

( -186.95 -0.44% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42422.5 -186.95
MSE A Индекс 16564.85 -36.57
MSE B Индекс 13071.66 -6.39

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-06-13 14:55:56

Энэ өдөр нийт 11,711,066,377 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

6-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-06-12 15:15:54

Энэ өдөр нийт 7,244,343,047 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“АШИД КАПИТАЛ ББСБ” ХХК-ИЙН СИМПЛ 3 БОНДЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2024-06-12 12:10:51

Анхдагч зах зээлийн арилжаагаар арилжааны системд нийт 20,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 200,000 ширхэг өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 210 хөрөнгө оруулагчийн 210 ширхэг захиалга бүртгэгдэж, арилжааны захиалга нь 100 хувь хүрсэн тул анхдагч зах зээлийн арилжааг хаалаа.

Мэдээ мэдээлэл

“ЛЭНДМН ББСБ” ХК ЗАХ ЗЭЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ОРОЛЦОГЧ НАРТ ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛГА ХИЙЛЭЭ.

2018-02-09 17:30:22

Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн “ЛэндМН ББСБ” ХК нь хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч нарт зориулан үнэт цаасны танилцуулга хийлээ. Тус компани олон нийтэд нээлттэй хувьцаат компани болж нийт хувьцааны 25 хувийг олон нийтэд санал болгох бөгөөд татан төвлөрүүлсэн хөрөнгөө үндсэн үйл ажиллагаа буюу зээлийн эх үүсвэрт 100% зарцуулж үйл ажиллагаа өргөжүүлэн ажиллахаар төлөвлөж байна.

“ЛэндМН ББСБ” ХК нь хиймэл оюун ухаанд суурилсан финтек /Fintech/ буюу цоо шинэ санхүүгийн бизнес моделийг Монголын улсын санхүүгийн салбарт 2016 онд анх удаа нэвтрүүлсэн юм. Тус компани нь өөрийн LendMN аппликейшнээр дамжуулан барьцаагүй, хямд өртөгтэй, хэрэглээний цахим зээлийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг.

“ЛэндМН ББСБ” ХК-ийн андеррайтераар “Мирэ эссет секьюритис Монгол ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд үнэт цаасны захиалгыг 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 13 цаг хүртэл авна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ