• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42422.5

( -186.95 -0.44% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42422.5 -186.95
MSE A Индекс 16564.85 -36.57
MSE B Индекс 13071.66 -6.39

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-06-13 14:55:56

Энэ өдөр нийт 11,711,066,377 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

6-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-06-12 15:15:54

Энэ өдөр нийт 7,244,343,047 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“АШИД КАПИТАЛ ББСБ” ХХК-ИЙН СИМПЛ 3 БОНДЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2024-06-12 12:10:51

Анхдагч зах зээлийн арилжаагаар арилжааны системд нийт 20,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 200,000 ширхэг өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 210 хөрөнгө оруулагчийн 210 ширхэг захиалга бүртгэгдэж, арилжааны захиалга нь 100 хувь хүрсэн тул анхдагч зах зээлийн арилжааг хаалаа.

Мэдээ мэдээлэл

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХК 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2023-08-09 17:51:39

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТОП-20 I ангилалд бүртгэлтэй “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б. Золбоо 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

  • Хөрөнгийн хэмжээ оны эхнээс 4.8%, өнгөрсөн оны мөн үеэс 52%-иар буурч, 130 тэрбум төгрөг болсон.

  • Нийтдээ 36 компанийн 371 тэрбум төгрөгийн хөрөнгийг удирдаж байна. Эдгээр компаниуд нь 45 тусгай зөвшөөрөл эзэмшдэг ба үүнээс 9 нь нээлттэй хувьцаат компани юм. 

  • Хөрөнгө оруулалтын багц оны эхнээс 7.4%, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 53% буурсан. Энэхүү үзүүлэлтэд хөрөнгийн зах зээлийн бууралт голчлон нөлөөлсөн.

  • Компанийн нийт үнэлгээ оны эхнээс 11% буурч, 120.4 тэрбум төгрөг болсон бөгөөд нэгж хувьцаа 4,209 төгрөгийн үнэлгээтэй байна.

Онцлох үйл явдал:

  • “Дэлхийн эдийн засгийн форум”-ын “New Champions” буюу “Шинэ аваргууд” нийгэмлэгийн гишүүн байгууллагаар уригдаж, тус нийгэмлэгт элссэн анхны Монгол компани боллоо.

  • “Хөрөнгө оруулагч үндэстэн 2023” чуулган зохион байгуулж, AARD, AIC, ADB нь хувьцаа эзэмшигчдэдээ тайлангаа танилцуулж, АрдКойноор хувь тэнцүүлсэн урамшуулал олгов.

  • Нэгдлийн хэмжээнд IPO хийсэн банкууд руу хөрөнгө оруулалт хийж эхлэв.

  • Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам, Мэдээллийн Технологийн Үндэсний Паркаас хамтран зохион байгуулсан “ICT Expo 2023” арга хэмжээг дэмжин оролцлоо.

  • Ард Аппын V5 хувилбарыг танилцуулж, хагас жилийн байдлаар 1.1 сая харилцагч бүртгүүллээ.

  • АрдКидс хүүхдийн санхүүгийн аппликэйшн 50,000 дахь хэрэглэгчээ бүртгэсэн.

  • Блокчэйн технологид суурилсан BS9 токен эзэмшигчдийнхээ бүтээгдэхүүнийг Айдакс бирж дээр амжилттай байршуулан эхний түрээсийн орлогоо хуваарилсан зэрэг үйл явдлуудыг онцоллоо.

Дэлгэрэнгүй тайлантай энд дарж танилцана уу.

Шууд дамжуулалтыг эндээс хүлээн авч үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ