“ЗООС ГОЁЛ” ХК -НИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
Тус компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит XXI хурал болох гэж байгаа тул Эрхэм Хувьцаа эзэмшигч та бүхэн 2016 оны 3-р сарын 6-наас 11-ний өдрүүдэд өөрсдийн харьяа үнэт цаасны компани дээрээ очиж, хурлын материалтай танилцана уу.
Тус компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит XXI хурал болох гэж байгаа тул хувьцаа эзэмшигч та бүхэн 2016 оны 3-р сарын 7-ны өдрөөс хойш өөрийн харъя Брокер Диллерийн компани болон “Зоос гоёл” ХК-нийн 201 тоотод ирж хурлын материалтай танилцан, саналын хуудсаа авна уу.
Хурлын тов: 2016 оны 4-р сарын 22
Цаг: 11:00 цагт
Байршил: “Зоос гоёл” ХК-нийн байранд
Бүртгэлийн өдөр: 2016 оны 3-р сарын 12
Хурлаар хэлэлцэх асуудал:
Компанийн 2015 оны үйл ажиллагааны болон хувьцаа нэгтгэх төслийн хэрэгжилтийн үр дүнгийн тухай,
Компанийн 2015 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан тэнцэл, түүнд хийсэн ТУЗ-ийн /Аудитын хорооны/ дүгнэлтийн тухай
2015 оны цэвэр ашигаас нэгж хувьцаанд 17,000 төгрөгийн ногдол ашиг хуваарилах тухай,
ТУЗ-ийн өнгөрсөн жилийн бүрэн эрхийн хугацаа /2015.05 сар – 2016.04/-ны зардлын гүйцэтгэл, ирэх оны /2016.06сар – 2017.04 сар/ зардлын төсвийг батлах тухай
Бусад
Холбоо барих утас: 11-323306, 99002083, 88096945
Факс: 11-327285
Email: info@zoosgoyol.mn
Веб сайт: : www.zoosgoyol.mn
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ