ЗГҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭЛЭЛ
2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар нийтдээ 10.9 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалагдлаа.
Монголын хөрөнгийн биржийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай, жилийн 11.84% хүүтэй ЗГҮЦ-наас 67,441 ширхэг буюу 6.3 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга, 52 долоо хоногийн хугацаатай, жилийн 11.845% хүүтэй ЗГҮЦ-наас 51,940 ширхэг буюу 4.6 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга ирснээс Сангийн яам нийт захиалгыг 100 хувь биелүүлж 119,381 ширхэг үнэт цаас нийлүүллээ.
Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов.
1. 28 долоо хоногийн хугацаатай үнэт цаас нийт 80,000 ширхэг зарлагдсанаас:
№ | ҮЦК-ны симбол | Компанийн нэр | Тоо /ширхэг/ | Үнийн дүн /төг/ |
1 | BDSC | "БиДиСек ҮЦК" ХК | 49,778 | 4,680,227,116 |
2 | ARD | "Ард капитал групп ҮЦК" ХХК | 11,163 | 1,049,567,586 |
3 | NOVL | "Новел инвестмент ҮЦК" ХХК | 5,960 | 560,371,120 |
4 | BZIN | "Мирэ Эссэт Секьюритис Монгол ҮЦК" ХХК | 320 | 30,087,040 |
5 | SECP | "Сикап ҮЦК" ХХК | 157 | 14,761,454 |
6 | STIN | "Стандарт инвестмент ҮЦК" ХХК | 63 | 5,923,386 |
Нийт | 67,441 | 6,340,937,702 | ||
2. 52 долоо хоногийн хугацаатай үнэт цаас нийт 80,000 ширхэг зарлагдсанаас:
№ | ҮЦК-ны симбол | Компанийн нэр | Тоо /ширхэг/ | Үнийн дүн /төг/ |
1 | BDSC | "БиДиСек ҮЦК" ХК | 51,885 | 4,640,334,975 |
2 | BZIN | "Мирэ Эссэт Секьюритис Монгол ҮЦК" ХХК | 55 | 4,918,925 |
Нийт | 51,940 | 4,645,253,900 | ||
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ