ЗГҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭЛЭЛ
2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 118.643 ширхэг буюу 10.6 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга ирсэн байна.
Монголын хөрөнгийн биржийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай, жилийн 11.625% хүүтэй ЗГҮЦ-наас 118.643 ширхэг буюу 10.6 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга ирснээс Сангийн яам анх зарласан хэмжээний дагуу 70,000 ширхэг үнэт цаас нийлүүллээ.
Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов.
1. 52 долоо хоногийн хугацаатай үнэт цаас нийт 70,000 ширхэг зарлагдсанаас:
№ | ҮЦК-ны симбол | Компанийн нэр | Тоо /ширхэг/ | Үнийн дүн /төг/ |
1 | BDSC | "БиДиСек ҮЦК" ХК | 29,061 | 2,604,185,271 |
2 | BZIN | "Мирэ Эссэт Секьюритис Монгол ҮЦК" ХХК | 25,665 | 2,299,866,315 |
3 | NOVL | "Новел инвестмент ҮЦК" ХХК | 6,203 | 555,857,033 |
4 | GLMT | "Голомт капитал ҮЦК" ХХК | 5,388 | 482,824,068 |
5 | ARD | "Ард капитал групп ҮЦК" ХХК | 3,683 | 330,037,313 |
Нийт | 70,000 | 6,272,770,000 | ||
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ