MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ЗГҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭЛЭЛ

2016-02-22

ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоног буюу 3 сарын хугацаатай жилийн 13.635% хүүтэй, 100,000 ширхэг буюу 10.0 тэрбум төгрөгийн, 156 долоо хоног буюу 3 жилийн хугацаатай жилийн 15.75% хүүтэй 180 ширхэг буюу 18.0 сая төгрөгийн ЗГҮЦ худалдан авах захиалга ирснээс Сангийн яамны зүгээс захиалгыг 100% үнэт цаасны нийлүүлэлтийг хийлээ.

Монголын хөрөнгийн биржийн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоног буюу 3 сарын хугацаатай жилийн 13.635% хүүтэй, 100,000 ширхэг буюу 10.0 тэрбум төгрөгийн, 156 долоо хоног буюу 3 жилийн хугацаатай жилийн 15.75% хүүтэй 180 ширхэг буюу 18.0 сая төгрөгийн ЗГҮЦ худалдан авах захиалга ирснээс Сангийн яамны зүгээс 100% үнэт цаасны нийлүүлэлтийг хийлээ.

Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов.

1. Богино хугацаат ЗГҮЦ /3 сар/

№

Үнэт цаасны компанийн нэр

Тоо ширхэг

1

" Тэнгэр Капитал ҮЦК" ХХК

97,948

2

"Новел Инвестмент ҮЦК" ХХК

1,136

3

"Дэү Секьюритис Монгол ҮЦК" ХХК

475

4

"ТиДиБиКапитал ҮЦК" ХХК

315

5

"Голомт секюритиз ҮЦК" ХХК

72

6

"БиДиСек ҮЦК" ХК

54

Нийт

100,000

2. Урт хугацаат ЗГҮЦ /3 жил/

№

Үнэт цаасны компанийн нэр

Тоо ширхэг

1

"БиДиСек ҮЦК" ХК

180

Нийт

180

Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ