MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ЗГҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭЛЭЛ

2016-01-11

Анхдагч зах зээлийн арилжаагаар 6 сарын хугацаатай жилийн 14.933% хүүтэй, 8,310 ширхэг, 3 жилийн хугацаатай, жилийн 15.75% хүүтэй 5 ширхэг ЗГҮЦ худалдан авах захиалга ирлээ.

Монголын хөрөнгийн биржийн 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоног буюу 6 сарын хугацаатай жилийн 14.933% хүүтэй, 8,310 ширхэг буюу 831.0 сая төгрөгийн, 156 долоо хоног буюу 3 жилийн хугацаатай жилийн 15.75% хүүтэй 5 ширхэг буюу 500.0 мянган төгрөгийн ЗГҮЦ худалдан авах захиалга ирснээс Сангийн яамны зүгээс захиалгыг 100% буюу 831.0 сая төгрөгийн богино хугацаат, 500.0 мянган төгрөгийн урт хугацаат үнэт цаасыг нийлүүллээ.

Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов.

  1. Богино хугацаат ЗГҮЦ /6 сар/

№

Үнэт цаасны компанийн нэр

Тоо ширхэг

1

"Новел Инвестмент ҮЦК" ХХК

5,437

2

"Дэү Секьюритис Монгол ҮЦК" ХХК

2,376

3

"БиДиСек ҮЦК" ХК

431

4

"Стандарт Инвестмент ҮЦК" ХХК

66

Нийт

8,310

2. Урт хугацаат ЗГҮЦ /3 жил/

№

Үнэт цаасны компанийн нэр

Тоо ширхэг

1

"Голомт секюритиз ҮЦК" ХХК

5

Нийт

5

Маркетинг, олон нийттэй харилцах алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ