MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ЗГҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭЛЭЛ

2015-11-24

Анхдагч зах зээлийн арилжаагаар 3 сарын хугацаатай жилийн 13.80% хүүтэй, 388,613 ширхэг, 3 жилийн хугацаатай, жилийн 15.75% хүүтэй 679 ширхэг ЗГҮЦ худалдан авах захиалга ирлээ.

Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 11 дугаар сарын 24-ны өдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 3 сарын хугацаатай жилийн 13.80% хүүтэй, 388,613 ширхэг буюу 38.8 тэрбум төгрөгийн, 156 долоо хоног буюу 3 жилийн хугацаатай жилийн 15.75% хүүтэй 679 ширхэг буюу 67.9 сая төгрөгийн ЗГҮЦ худалдан авах захиалга ирснээс Сангийн яамны зүгээс 10 тэрбум богино хугацаат, 67.9 сая төгрөгийн урт хугацаат үнэт цаасыг нийлүүллээ.

Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов.

  1. Богино хугацаат ЗГҮЦ /3 сар/

№

Үнэт цаасны компанийн нэр

Тоо ширхэг

1

"Тэнгэр Капитал ҮЦК" ХХК

29,040

2

"Новел Инвестмент ҮЦК" ХХК

26,864

3

"Монсек ҮЦК" ХХК

24,779

4

"Эм Ай Би Жи ҮЦК" ХХК

9,394

5

"Стандарт Инвестмент ҮЦК" ХХК

5,206

6

"Ард Капитал Групп ҮЦК" ХХК

2,500

7

"БиДиСек ҮЦК" ХК

1,155

8

"Дэү Секьюритис Монгол ҮЦК" ХХК

939

9

"Асе энд Т Капитал ҮЦК" ХХК

88

10

"Сикап ҮЦК" ХХК

35

Нийт

100,000

2. Урт хугацаат ЗГҮЦ /3 жил/

№

Үнэт цаасны компанийн нэр

Тоо ширхэг

1

"Монсек ҮЦК" ХХК

598

2

"Новел Инвестмент ҮЦК" ХХК

81

Нийт

679

Маркетинг, олон нийттэй харилцах алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ