ЗГҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭЛЭЛ
Анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай, жилийн 14.882% хүүтэй, 202,312 ширхэг буюу 20.2 тэрбум төгрөгийн богино хугацаат ЗГҮЦ худалдан авах захиалга ирлээ.
Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 11 дугаар сарын 17-ны өдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай жилийн 14.882% хүүтэй 202,312 ширхэг буюу 20.2 тэрбум төгрөгийн богино хугацаат ЗГҮЦ худалдан авах захиалга ирснээс Сангийн яам 100,000 ширхэг буюу 10.0 тэрбум төгрөгийн нийлүүлэлтийг хийлээ.
Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов.
№ | Үнэт цаасны компанийн нэр | Тоо ширхэг |
1 | "Новел Инвестмент ҮЦК" ХХК | 49,991 |
2 | "БиДиСек ҮЦК" ХК | 48,847 |
3 | "Дэү Секьюритис Монгол ҮЦК" ХХК | 1,144 |
4 | "Зэт Жи Би ҮЦК" ХХК | 11 |
5 | "Сикап ҮЦК" ХХК | 5 |
6 | "Голомт Секюритиз ҮЦК" ХХК | 2 |
Нийт | 100,000 |
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ