ЗГҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭЛЭЛ
Анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай, жилийн 13.871% хүүтэй, 309,906 ширхэг буюу 30.9 тэрбум төгрөгийн богино хугацаат ЗГҮЦ худалдан авах захиалга ирлээ.
Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 11 дугаар сарын 10-ны өдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай жилийн 13.871% хүүтэй 309,906 ширхэг буюу 30.9 тэрбум төгрөгийн богино хугацаат ЗГҮЦ худалдан авах захиалга ирснээс Сангийн яам 100,000 ширхэг буюу 10.0 тэрбум төгрөгийн нийлүүлэлтийг хийлээ.
Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов.
№ | Үнэт цаасны компанийн нэр | Тоо ширхэг |
1 | "Монсек ҮЦК" ХХК | 34,129 |
2 | "Новел Инвестмент ҮЦК" ХХК | 32,341 |
3 | " Тэнгэр Капитал ҮЦК" ХХК | 31,720 |
4 | "Дэү Секьюритис Монгол ҮЦК" ХХК | 1,191 |
5 | "БиДиСек ҮЦК" ХК | 312 |
6 | "Стандарт Инвестмент ҮЦК" ХХК | 205 |
7 | "Азиа Пасифик Секьюритис ҮЦК" ХХК | 52 |
8 | "Сикап ҮЦК" ХХК | 50 |
Нийт | 100,000 |
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ