ЗГҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭЛЭЛ
Анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай, жилийн 13.871% хүүтэй, 375,501 ширхэг буюу 37.5 тэрбум төгрөгийн богино хугацаат ЗГҮЦ худалдан авах захиалга ирлээ.
Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 11 дугаар сарын 03-ны өдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай жилийн 13.871% хүүтэй 375,501 ширхэг буюу 37.5 тэрбум төгрөгийн богино хугацаат ЗГҮЦ худалдан авах захиалга ирснээс Сангийн яам 100,000 ширхэг буюу 10.0 тэрбум төгрөгийн нийлүүлэлтийг хийлээ.
Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов.
№ | Үнэт цаасны компанийн нэр | Тоо ширхэг |
1 | " Тэнгэр капитал ҮЦК" ХХК | 35,841 |
2 | "БиДиСек ҮЦК" ХК | 33,764 |
3 | "Новел инвестмент" ХХК | 26,228 |
4 | "Эм Ай Би Жи ҮЦК" ХХК | 4,139 |
5 | "Стандарт Инвестмент ҮЦК" ХХК | 24 |
6 | "Ти Ди Би Капитал ҮЦК" ХХК | 4 |
Нийт | 100,000 |
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ